НИЙГЭМ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан Д.Сумъяабазар захирамж гаргалаа

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1280 тоот захирамж гарлаа. 

Захирамжийн агуулга нь 2020.12.14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. 

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг 2020.12.14-ний өдрөөс нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий эдгээр 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх юм. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-11 21:14

Энэ тэнэг пацан �######�аасай

Уншигч
Уншигч
2020-12-11 21:33

Үсчин ажиллах юм уу?

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2020-12-11 21:45

Энэ л дутаж гэнэ дээ

иргэн
иргэн
2020-12-11 22:03

ҮГ ҮСГИЙН БӨӨН АЛДАА

Зочин
Зочин
2020-12-11 23:17

Хувцас зардаг дэлгүүр, үсчингээ нээмээр байнаа. Зуны ботинктой хөл хөлдлөө. Бас үс арзайгаад

123
123
2020-12-12 07:55

ажилаа өгвөл таарна

Огцор
Огцор
2020-12-12 08:11

Огцор

Холбоотой мэдээ

Back to top button