Нийгмийн

Ж. Дамдинцэрэн дуучин Ч.Бат-Эрдэнээс Соёл урлагийн газрын даргын ажлаа эргүүлэн авчээ

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга асан С.Амарсайхан өнгөрөгч 2019 оны зургаадугаар сард гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр чөлөөлж байжээ.

Харин Ж.Дамдинцэрэн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж шүүхэд хандсан бөгөөд энэ оны есдүгээр сард Дээд шүүхийн шийдвэрээр ажилд нь буцааж томилох шийдвэр гарчээ. Тэрбээр өнөөдөр Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажлаа дахин хүлээж авсан байна.

Тэрбээр энэ талаар сошиал хуудастаа бичихдээ " Нэг жил хагасын өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газарт ажиллаж байхад хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, хувийн сонирхол, гүтгэлэг, цуурхал, явуулга дээр тулгуурлан Засаг дарга /тухайн үeийн/ сахилгын шийтгэл нэрийдлээр ажлаас халах тушаал гаргасан.

Үүний дараа миний биe нотлох баримтгүй, Төрийн албаны хуулийн зохих шаардлагыг хангаагүй, үндэслэл муутай шийдвэр гэж үзээд шүүхэд хандан үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гаргасан юм.Энэ хугацаанд:- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр /2019.10.11/,- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал /2020.02.06/,- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны Тогтоол /2020.05.13/,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн Захирамж /2020.07.24/,- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Гүйцэтгэх хуудас /2020.07.24/,- Шүүхийн Тогтоол /2020.09.30/ зэрэгт урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч байсан боловч тухай бүрт нь НЗДТГ /тухайн үeийн/-аас хоног хугацааг аль болох сунгаж удаашруулах, давж заалдах, тайлбар гаргах, ээлжийн амралт таарсан учир биeлүүлэх боломжгүй байна гэх мэтчилэн зунгааралдуулсаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй байсаар шинэ Засаг, шинэ тогтолцоотой болж асуудлыг шийдвэрлэн /2020.12.10/ өнөөдөр /2020.12.11/ ажилдаа буцаж орлоо.

Ямар нэг албан тушаал хашихад хэн нэгний нөмөр, аль нэг бүлэглэлд орж байж бүтдэг гэх яриа нийгэмд байдаг. Үнэнийг хэлэхэд “Би ингэхэд хэний фракц, хэний хүн юм бол” гэдгээ мэдэхгүй. Заавал нэг бүлэглэл, эсвэл нэг хүний ивээлд байх ёстой гэдгийг ойлголгүй өнөөдрийг хүрчээ. Мэдээж ажил дээр санаа бодол, гар хөл нийлэх нийлэхгүй олон асуудал гардаг.

Тэр болгоныг хийe бүтээе гэсэн сэтгэл байвал ойлголцоод шийдэж болдог. Харин ойлголцохгүй бол зам замаа хөөсөн нь амар байдаг. Залуучууд бидний хувьд сандал суудал гэхээсээ мэдсэн сурсан, санасан бодсоноо ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явах нь урамтай. Энэ хугацаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон болон даргаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ та бүхэнд талархаж байгаагаа илэрхийльe.Нийслэл хэмээх их айлын арын албанд дахин зүтгэх боллоо. Эрхэм найз нөхөд минь дэмжээрэй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-12-12 12:35

өөрөө хуулиа биелүүлж зөв ажиллаагүй болоод засаг дарга авч хаясан биз дээ түүнээс биш зүгээр байгаа хүнд арга хэмжээ авна гэж байхгүй дээ х�##�ахдаа ажлаас х�##�ах журмыг зөрчсөнөөс болж шүүх буцааж тавьсан биз дээ өөрөө ч энхийн цагаан тагтаа шиг хүн биш байхаа

Батбат
Батбат
2020-12-12 15:23

Жанцанноровын хүү. Сумьяабазарын нутаг болохоор ажилдаа оролгүй яахав

zovre lioptor
zovre lioptor
2021-08-10 10:12

You got a very wonderful website, Sword lily I found it through yahoo.

Холбоотой мэдээ

Back to top button