Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Энгийн байхдаа хүртэл инээд хүргэм хошин урлагийнхан буюу “ЭМОЦИЙНХОН”

Хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн нь энэ жил зургаан настай ам бүлийн хувьд жүжигчин бүжигчид нийлээд 30 гаруй гишүүдтэй аж. Инээдмийн баярын өдөрт зориулан, бид “Эмоци” продакшныг сурвалжиллаа.

Зургаан жилийн өмнө хэдхэн хүнтэй нэгдсэн эмоцийнхон өнөр өтгөн болохын зэрэгцээ залуу жүжигчид олон, тэднийгээ ч нээж хөгжүүлэхэд ихээхэн дэмждэг нь жүжигчдийн ярианаас илт байлаа. Тэднээс хамгийн дурсамжтай эсвэл хөгтэй явдлаа хуваалцахыг хүсэхэд бүгд нэг дор байж хариулаагүй ч ижилхнээр өдөр бүр дурсамж дүүрэн, алхам тутамд байдгийг хэлж, тоочиход хэцүү хэмээсэн юм.

Хошин урлагийн жүжигчид энгийн байхдаа хүртэл инээд хүргэм байдаг нь бичигдээгүй дүрэм мэт тэд тийм л байлаа. Манай сурвалжлах баг тоглолтын өмнө очсон учир тэдний хувьд хөл хөдөлгөөн ихтэй бүгд л завгүй байв.


ЭМОЦИЙН БҮСГҮЙЧҮҮД: ЭМЭГТЭЙ ДҮРД ЧАДАМГАЙ ХУВИРЧ ЧАДДАГ ТӨТӨ АХ АМЬДРАЛ ДЭЭРЭЭ  Ч “СУПЕРМЭН”

Тоглолтын эхлэхийн өмнө бүсгүйчүүдтэй хувцас солих өрөөнд хуучилж чадсан юм.

-Урлагийн хүмүүс маш завгүй, аялан тоглолтоос эхлээд гэр бүл үр хүүхдээсээ хол байх нь их. Эмэгтэй жүжигчид маань хэрхэн ажил амьдралаа зохицуулж чадаж байна?

- Гэр бүлээрээ жүжигчид байх ч хэцүү гэр орон үр хүүхэд бүгд хаягдчихдаг. Аав ээжүүд маань л арын амьдралыг авч явж, үр хүүхдүүдийг минь өсгөж байна. Энэ завшааныг ашиглаад тэдэндээ маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Та нартаа хайртай шүү.

ЖҮЖИГЧИН НЯМКА: Манай нөхөр хүүхдээ ар гэрийн ажлаа амжуулдаг. Ханьдаа баярладаг шүү.

-Хүн бүр л хочтой, зарим нь хүлээн зөвшөөрчихсөн байхад мэдээгүй явж байдаг. Тиймээс нэгэндээ өгдөг хочнуудаасаа хуваалцаач.

-Манай Ариука вибрацтай дуулдаг учраас бид вибра гэж хочилдог манай хүн ч зөвшөөрчихсөн. Гоо эгчийг Касем хатан, Тэгшээг ядруухан айлын ямбатай муур, Нямкаг салан палан, сүл пал гэх мэт. Харин Уртаа маань тоо хуар хочтой, аялан тоглолтоор ч явсан эрчүүдтэйгээ хөзөр тоглож, ихэд эршүүд байдаг. Мөн Нямка маань их бүтэлгүй шүү яасан нь мэдэгдэхгүй бэртэж гэмтээд бүтэлгүйдчихсэн байдаг. /Инээлдэв/

-Хамт олон дунд үргэлжид л хамгийн хамгийн нь тодорчихсон байдаг. Эмоци продакшны хамгийн хамгийнуудаадыг дурдвал?

-Хамгийн бүтэлгүй нь Нямка, хамгийн сэргэлэн нь Тэмка, хамгийн амгалан тайван нь Эзэнмөнх, хамгийн эмзэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй нь менежер Адам бид тоглоом шоглоом хийхдээ их болгоомжилдог шүү. Харин хамгийн шооч нь Мөөжиг. Мөөжиг гэхдээ хүн хамгийн их явуулж дооглодог хэрнээ өөрийг нь явуулж, дооглох гэхээр нэг ч алхам урагшилдаггүй хүн шүү. /Инээлдэв/

-Нууц биш бол эрчүүд дундаас нь хамгийн маягтай эмэгтэйлэг нь хэн бэ?

-Энийг харин мэдэхгүй юм байна шүү. Гэхдээ хүмүүс хамгийн их эмэгтэйлэг дүрд тоглоод байдгаар нь Төтө ахыг гэж боддог ч амьдрал дээр өөр, их мундаг. Мал гаргахаас эхлээд бүх ажилд сайн, судас тариа хүртэл СУПЕРМЭН.

-Тоглолтын дундуур хувцас солиход маш их хурд шаарддаг нь ойлгомжтой. Хувцастай холбоотой сонин содон фактуудаасаа ярьвал?

-Өө их шүү дээ. Бид чинь яааруу сандруу сольдог учраас яаж хувцасаа сольвол хурдан байх арга барилд их суралцана. Үзэгчид л мэддэггүй болохоос биш бид чинь заримдаа сандраад дараагийн үзүүлбэрийн хувцас өмсчихсөн гарах, хувцасаа буруу зөрүү харуулахаас эхлээд задарч урагдах чинь наад захын асуудал. Ийм үед бид чинь юу ч болоогүй юм шиг байж чадсанаар үзэгчид юу ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Дараа нь хоорондоо үүнийгээ ярьж инээлдэцгээдэг.

-Энэ удаагийн тоглолтоор үзэгчдэд хамгийн их хүрч байгаа үзүүлбэр нь ямар үзүүлбэр байна?

-Бүхий л тоглолтуудын үед үзэгчтэй хамтарсан үзүүлбэр хамгийн их олон хүрсэн байдаг шүү. Энэ удаагийн тоглолтоор бид хоёр ч үзүүлбэртээ архины тухай тусгаж архинд хэт ороод байгаа санааг хошин урлагаар хүргэж байна.


-ХАМТЛАГИЙНХАА ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХҮҮХДЭД ШИЛДЭГ БАЙХЫГ БЭЛГЭДСЭН 111.111 ТӨГРӨГТЭЙ ХАДГАЛАМЖИЙГ ӨГДӨГ УЛАМЖЛАЛТАЙ-

Хамтлагийн захирал Түвшинтөр буюу Төтөтэй ярилцаж хамтлагийн үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Тэд хамтлагийнхаа гишүүдийн шинээр мэндэлсэн хүүхэд бүрд  111.111 төгрөгтэй нэгийн тоог бэлгэдсэн мөнгөн дүнтэй хадгаламжийг нээн өгдөг бөгөөд энэ нь тэдний хувьд уламжлал болжээ. Харин бусдаар тэд гэр бүлийнхэнтэй байхыг чухалчилдаг бөгөөд урлагийн хүмүүс зав чөлөө бага учир чөлөөт цаг гарах л юм бол аль болох амраахыг хүсдэг гэв. Мөн эмоци продакшн "Гайхамшигт Фарадайз" НҮТББ харьяалагддаг учир нь нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох сайн үйлсийн аянд оролцож, идэвхитэй байхыг боддог байна. Энэ ч утгаараа өчигдрийнхөө тоглолтыг дуусмагч UB place-д болсон сайн үйлсийн аянд оролцсон үүндээ ч сэтгэл хангалуун байна хэмээж байсан юм.


-ЖҮЖИГЧИД ХАМТЛАГИЙНХАА ТУХАЙ ХЭРХЭН ЯРИВ-

Тоглолтын дундуур бид хамтлагийн жүжигчдээс доорх яриаг авлаа.

Б.БААТАРХҮҮ: Айл гэр болоход юу хэрэгтэй шиг бүх юм хэцүү тэгээсээ эхэлж байсан. Спортын төв ордны хааш хаашаагаа 10м2 байранд эхэлж байсан бид одоо соёлын төв өргөөнд ирчихсэн 30 40 үүлээ болчихсон байна. Хамтлагийнхаа ахмадын хувьд залуу жүжигчиддээ зөвлөх зэргээр чадлынхаа хэрээр тусалдаг. Мөн тоглолтод залуучуудынхаа оролцоог аль болох их байлгаж, оролцоог нь их байлгаж байгаа. Мөн тэднийгээ тархиа сайн цэнэглэж юм сайн суралцуулахыг эрмэлздэг. Жүжигчид бид чинь тайзанд гарахад үзэгчдэд бүхий л зүйл ил байж уншигддаг шүү дээ.  Ингэснээр манай залуучууд их ч зүйл сурна, бас олонд танигдах нь харьцангуй хурдан байна. Нэмж хэлэхэд өнгөрсөн ч гэсэн театрын өдрийн мэнд. Мөн инээдмийн баярын мэнд хүргэе.


О.ТЭМҮҮЖИН: Бид өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой далайд явахыг хүсэж хамтлагаа үүсгэн байгуулсан. Бид хамтлагаа ирээдүйд урлагийн бүхий л төрөл жанрт хүч сорихыг хүсэн байгуулсан. Энэ ч утгаараа мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байна. Цаашид ч жүжиг, кино бүтээлд анхаарч ажиллана. Харин нэрийн хувьд бүхий л салбарт “Эмоци” хэмээх нэр бүхий л үед /сэтгэл хөдлөл/яригдаж, хэлэгдэг байдаг учир ингэж нэрлэсэн. Манай лого адил урлагийн бүх төрөл жанрыг агуулсан гүн утга учиртай лого. Хошин урлагийн хамгийн отгон хамтлаг, бүрэлдэхүүн маань ч бас залуучууд их. Иймээс манай Залуучуудад шинэ содон уран бүтээлд оролцох санал ирсэн бол бид чөлөө олгож явуулахыг хамгийн их дэмждэг.


Ө.МӨНХ-ЭРДЭНЭ: Хошин урлагаас хөндийрөөд найман жил болж байхад минь гурван ч удаа санал тавьж, хамтлагт элссэн. Хошин урлагийн гал тогоонд эргэн оруулж маш сайхан дурсамжуудыг бий болгож байна. Анх удаа “Эмоци”-ын тайзанд гарахад миний нэрийг зарлаж байгаа мөч хамгийн сайхан нь, өмнөх хошин урлагийн дурсамжийг минь сануулж байлаа. Хамтлагаасаа гадуур өөр өөр уран бүтээлд тоглодог ч гэсэн хошин урлагт эргэн ирэлт хийлгэж чадсан хамтлагтаа хайртай. Иймээс надад ийм сайхан боломжийг бий болгосон “Эмоци”-хондоо баярлалаа гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд “Эмоци” хамтлагийнхаа төлөө Мөөжиг миний бие ямар нэг зүйл хийх болбол утасын чинээ улаан амиа минь сонин биш гэмээр байна.  


Г.ЭЗЭНМӨНХ: Зургаан жил боллоо. Миний хувд давхар төрийн албанд ажилдаг учраас маш их завгүй ажилдаг. Мөн залуучуудаар бүрдсэн залуу хамтлаг учраа маш эрч хүчтэй шажигнасан сайхан байна. Ер нь Тэмка бид хоёр чинь нэг үеийн нэг ангийнхан бараг хөгшиндөө орох гээд байна. /Инээв/

Сахлын тухайд сүүлийн үед хүмүүс их гайхаж байна. Энэ маань нэг уран бүтээлтэй холбоотой болохоор авахгүй ургуулж байна. Удахгүй дуусахаар авна даа. Гэхдээ сахал маань бараг миний имиж болж байх шиг байна. /Инээв/


У.ЦОГТБАЯР: Хамтлагаа анх үүсгэн байгуулагдаж, анхны оффис тавилга түрээслэхээс л эхлээд байсан. Олон сайхан дурамжууд бий. Манай хамтлаг чинь бусад хамтлагийг бодвол жүжигчид нь өөр уран бүтээлд оролцоход маш нээлттэй байдаг. Үүнийг бий маш зав гэж боддог. Нэг хамт олонд байгаад түүгээрээ баригдаад байх бус өөр уран бүтээлчид дунд орж өөрийгөө шинэчилж, хамтлагдаа шинэ санаа сэдэлтэй ирж чаддаг шүү. 

Хөдөө орон нутгаар аялан тоглолтоор явж байгаад баасан гарагт ирсэн тэдний хувьд эрч хүчтэй хэвээр. Ядрахгүй байна уу гэх асуултад инээд бэлэглэх чинь хамгийн сайхан нь шүү дээ. Бид чинь өөрсдөө ажилдаа дуртай болохоор ядарч байгаагаа ч үл хайхрах юм. Маргааш хаалтын тоглолтоо хийчхээд хөдөө орон нутгийнхандаа толилуулахаар дахин аялан тоглолтоо хийнэ гэсээр үлдсэн юм. Мөн маргааш инээдмийн баяр бид чинь баярлах биш ажилладаг. Гэхдээ яагаад ч юм 4-р сарын 1-нд хүмүүс нэгнийгээ хуурах ажиллагаанд ордог ч бид бараг хуурагддаггүй. Эсрэгээр нь өөрсдөө хуурч, бусдыг эвгүй байдалд ортол нь хуурдаг. Гэр бүлийнхнийгээ хуурч байгаад эсрэгээр нь зэмлүүлж байсан тохиолдол хүртэл бий хэмээн ярилцацгаасаар бидний сурвалжилга дууссан юм.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
brenda greg
brenda greg
10 сар 25, 2019 13:40

Би энд туршлагаа хува�##�цахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жарг�##�тай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид с�##�ах өргөдөл гаргаж, хожим бид с�##�ж, с�##�ахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би таар�##�дсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, [email protected] хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайр дурл�##�. (2) с�##�ахаа болих. (3) Үржил шимгүй болох.

Холбоотой мэдээ

Back to top button