НИЙГЭМ

Цахилгаанаа ингэж хэмнээрэй

Цахилгаан ЧИЙДЭН - Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин урт дээр нь тогийг 60 хувиар бага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

ЦОНХ- Шилийг цэвэрхэн тунгалаг байлгаж, байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувиар хэмнэнэ.

ХООЛНЫ САВ - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байх нь цахилгааныг 70% хүртэл хувиар хэмнэнэ.

ТООС СОРОГЧ - Тоос сорогчийн чадал их байх нь чухал биш тул шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыг сонгож, хогны уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд хэрэглэхээс гадна тог хэмнэнэ.

Богино долгионы зуух – Энэ зуухыг бага хэмжээний хүнс бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна.

Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж, тасалгааны хэмд хагас цаг орчим байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.

ХӨРГӨГЧ - Ам бүлийн хэрэгцээндээ таарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмд хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалга нь сайн хаагдаж байгааг шалгахад илүүдэхгүй.

ХӨРГӨГЧ, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх.

Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь эрчим хүч их зарцуулахад хүргэдэг байна. Жишээ нь хөргөгчийг 30-50°С хэмтэй бөгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг бөгөөд ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг гэнэ.

ИНДҮҮ - Хувцаснуудаа нэг дор, халууны тохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.

Мэдээлэл ХОЛБООНЫ ХЭРЭГСЛҮҮД- Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах нь тогонд хэмнэлттэй.

Жишээ нь: Зурагтыг 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-28 19:21

Цаад шунаад хулгайлж ханадаггүй баячууддаа хэл.

Холбоотой мэдээ

Back to top button