“Худал мэдээлэл тараах” заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс түр татжээ

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал З.Боргилмаа нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 13,14 дэх заалтыг эсэргүүцэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ.
З.Боргилмаа хэлэхдээ “Ирэх гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэх хуваарьтай байсан. Гэхдээ бидний тэмцэл үр дүнд хүрээд бидний эсэргүүцээд байгаа заалтыг авч үлджээ. Гэхдээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай хамт оруулж ирье гэж хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байгаа юм байна.
Гэхдээ сэтгүүлчид ёс зүйн кодоо зөрчсөн бол дотроо хариуцлага хүлээлгэдэг байсан. Харин хууль тогтоогчид үүнийг хүчгүй байна гэж үзэж байна. Хэвлэлийн зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэрийг хуульчлаад өгчихвөл сэтгүүлчид хариуцлагатай болно. Биелүүлэхгүй бол эрүүгийн хууль руу явдаг болно гээд байгаа нь төр салбарын өөрийн зохицуулалт руу орох гээд байна гэж харагдаж байна.
Хууль зүйн яам өөрийн зохицуулалттай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль руу нарийн орох учиргүй.” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##� мэдээ тараасан цаад санаа захи�##�гыг нь тодруулаад яахыг Эрүүгийн хуулиар шийдэх ёстой.
Нэг үймээнээр сэм батлуулах вий дээ, айж л байна шүү