
Өнөөдөр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөө өглөө хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Спорт заал, фитессийн үйл ажиллагааг нээж 08:00-20:00 цагийн хооронд ажиллуулах
- Бар, караокены үйл ажиллагааг нээж 10:00-22:00 цагийн хооронд ажиллуулах
- Архи, согтууруулах ундааг 09:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулах
- Төрийн албан хаагчдыг аль болох цахимаар ажиллах боломжийг хангах
- Аймгийн төвийн баруун чиглэлийн постыг буулгах
- Эрчим хүчний хүчин чадлыг тооцоолж эрсдэл бий болгохгүй үүднээс төлөвлөгөө боловсруулж зарим зохицуулалт хийх
- Хараа, хяналт, хариуцлага сулруулахгүй илүү чангаруулах /Худаг урт, Өлзийтийн пост, Гэрийн ажиглалт/
- Хүн хүчний дахин төлөвлөлтийг хийх
- Халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх
- Ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.