НийгмийнНИЙГЭМ

Цахилгааны ачааллын улмаас Завхан аймагт 17.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт хийжээ

Засгийн газраас тог, цахилгааны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл тэглэсэнтэй холбогдуулан цахилгааны ихээхэн ачаалал үүсээд байгаа билээ. Өчигдөр 18.00  цагийн байдлаар цахилгааны ачаалал 1224 МBт хүрч, ОХУ-аас 233 МВт цахилгаан импортолсон талаар албаныхан учирлаж буй.

Тэгвэл цахилгааны ачааллын улмаас хүмүүсийн хэрэглээний оргил цаг буюу 17.00-21.00 цагийн хооронд тогны хязгаарлалт хийжээ.

АУЭХС ТӨХК-ийн Завхан дахь салбараас дараах анхааруулгыг цахим хуудсандаа нийтэлжээ.

No description available.

-Иргэд ААН-ийн анхааралд. Өнөөдөр буюу 2020.12.14-ний 17:00-21:00 цаг /оргил ачаалал/ хооронд Завхан аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Жич:Эрчим хүчний үнийг төрөөс даах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд орж байгаа тул эрхэм хэрэглэгчид та бүхэн цахилгаан эрчим хүчээ хэмнэлттэй хэрэглэж байхыг уриалж байна . АУЭХС ТӨХК-ийн Завхан салбар” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-15 12:03

цагаар хязгаарлахгүй дундачаар тооцоно илүү гарсанг та өөрөө төлнө гэхгүй бол манайхан үнэхээр ухамсаргүй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button