НИЙГЭМ

Долоон хүүхдийн аав Т.Гантулгад таван ханатай гэр бэлэглэж, мөнгөн тусламж үзүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулгад “Ашидын гүүр” ТББ-аас иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг бэлэглэсэн бол Онцгой байдлын ерөнхий газраас гурван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

 Тэрбээр ам бүл есүүлээ. Эхнэрийнх нь төрсөн дүү нь гэр бүлийнхээ хамт 2017 онд авто осолд орсны улмаас өнчин үлдсэн таван хүүхдийг нь өөр дээрээ авч, өөрийн хоёр хүүхдийн хамт өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Мөн өөрийн гэсэн хашаагүй, гэр түрээслэн амьдардаг байжээ.

  Ахлах ахлагч Т.Гантулга нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 128 удаагийн галын дуудлагаар ажиллан, 85 удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж, гурван хүний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Заан тэрэлж, Чулуутын бага асганы ам, Их тэнгэрийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэн, гал түймрийг тархаалгүй богино хугацаанд унтрааж ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-15 14:36

Ээ юун нарийн төр вэ. Ядаж ЖДҮ чдээс мөнгө гаргуулаад 2өрөө байр аваад өгчихгүй дээ

Зочин
Зочин
2020-12-15 14:49
Reply to  Зочин

harin tiim.gaihlaa.hulgaich luivarchin bolii do.unen tsagaanaar yvaad oligtoi amidrahgui n tod bolloo.

jbbhb
jbbhb
2020-12-16 02:14

ee chaavaas baishin bariad ogchih setgelgvi bgamu tegehed tsagdaad ni ij bvren tavilgatai baishin barij ogch bhad arail archaagvi bas ylgavartai ym bishvv 7n 7n hvvhedtei hvn naad 5hanatai jijig gert chin yaj bagtah ym be

Холбоотой мэдээ

Back to top button