Нийгмийн

ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Т.Мөнхсайхан оролцож, илтгэл тавьжээ

ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, илтгэл тавьжээ.

Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан тэгш байдал, хариуцлагатай байдлыг хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүчирхэг тогтолцоотой болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ЭМАШТҮ-ний түвшинд явуулын тусламж үйлчилгээ, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх, ЭМАШТҮ-ний санхүүжилтийн шинэчлэл хийх, түүнчлэн коронавирусийн халдварын цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button