ДЭЛХИЙМэдээНийгмийн

Ютүбер Жэйк Пол, Конор МакГрегорт 50 сая ам.доллар амалж, өөртөө нь тулалдахыг хүсчээ

Ютүб од Жэйк Пол, Конор МакГрегортэй тулалдахын тулд түүнд 50 сая ам долларыг санал болгожээ. Пол амьдралдаа хоёр удаа л мэргэжлийн боксын тулаан хийж байсан бөгөөд сайшаалтай нь хоёуланд нь ялалт байгуулж байжээ. Харин “UFC” холбооны хөнгөн жингийн аварга “сагсуу шар” хочит Конор МакГрегорын хувьд боскын карьерынхаа түүхэнд анх удаа Флойд Мэйвезертэй хийх тулаандаа ялагдсан юм.

Пол сарын өмнө “NBA”-ийн тоглогч байсан Нэйт Робинсонтой боскын тулаан хийж ялалт байгуулсныхаа дараа ийн МакГрегорыг рингэд дууджээ. Харамсалтай нь Конор МакГрегор уг саналыг зөвшөөрөөгүй аж.

Тэрбээр хоёр дахь удаагаа түүнийг тулаанд дуудахдаа Ирландын төрийн далбайг нөмөрсөн бичлэг хийж, МакГрегорт 50 сая ам.доллар санал болгожээ. Ингэхдээ “Өглөөний мэнд Конор МакГрегор. Чи яг одоо бааранд хөгшин залуусыг зодож байгаа гэдгийг би мэдэж байна л даа. Алив л дээ Конор, чамд наадханаас чинь хийх дээр зүйл байгаа шүү дээ. Миний баг чам руу 50 сая ам.доллар илгээсэн, чамд санал болгосон хамгийн их мөнгө, гэхдээ чи надтай тулалдахаас айж байгаа. Учир нь чи хараал идсэн ютүберт ялагдахыг хүсэхгүй байгаа л даа. Нохойны маань Инстаграмын дагагчид л гэхэд чиний тулалдахыг хүсдэг Дастин Пуарьегийн дагагчдаас их” хэмээжээ. Гэвч Конорт 50 сая ам.доллар хангалттай байсангүй. “UFC” холбооны захирал Дана Вайт Пол, МакГрегор хоёрын хооронд тулаан хэзээ ч болохгүй гэж мэдэгдсэн байна. Мэдээж Пол үүний хариуд Вайтыг доромжилсон. Харин Вайт “TMZ”-д өгсөн ярилцлагадаа “Аманда Ньюнесээр Полыг нам цохиулдаг юм уу” гэж хэлсэн ажээ.

Эх сурвалж: UNILAD

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button