СПОРТ

Конор МакГрегор хорт хавдартай охинд 30.000 евро хандивлажээ

Өнөө цагийн мэргэжлийн спортын супер од, холимог тулаанч Конор МакГрегор нэгэн бяцхан охины хорт хавдрын эмчилгээнд 30 мянган евро хандивласан талаар “Mirror” мэдээлэв.

Дублин хотод амьдардаг, зургаан настай Алиа хорт хавдрын маш хүнд хувилбараар өвджээ. Түүний эмчилгээнд 40.000 евол шаардлагатай болсон гэнэ. Тиймээс Алиагийн эцэг, эх охиныхоо эмчилгээний зардлыг цуглуулахын тулд хандив хүсчээ.

UFC холбооны аварга асан Конор энэ талаар мэдсэн даруйдаа Алиа охинд 30.000 евро илгээн, хандив өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button