75-тайдаа жолоонд сууж, 87 насандаа МОНГОЛ БИЧИГ сурч буй Х.Сэндэнсүрэнтэй ярилцлаа
Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд орсон ярилцлагыг сэргээн нийтлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арванхоёрдугаар сарын 09-ний өдрөөс үндэсний бичгийн теле хичээлийг зааж буй. Ерөнхийлөгчийн уг үйлдлийг боломж болгон ашиглан монгол бичгээ шамдан сурч буй нэгэн буурайтай бид ярилцлаа. Х.Сэндэнсүрэн хэмээх 87 настай эл буурайн монгол бичгийн хичээлээ хичээнгүйлэн давтаж буй зураг цахим сүлжээнд түгж, олны хайрыг татаад буй. Тэрбээр Хөдөө аж ахуйн дээдийг Зоотехникчээр төгсөж, Зоотехникч болон сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1994 онд гавьяаныхаа амралтыг авчээ.
Бид юун түрүүнд түүний зургийг дарж цахим сүлжээнд тавьсан зээ охин Б.Янжиндуламтай холбогдлоо.
Тэрбээр “Миний өвөөд олон сайхан чанар бий. Архи уухгүй, тамхи татахгүй. Хожуу 2008 онд 75 насандаа жолоонд суусан. Жолооны курсээ ёстой нэг ч өдөр тасдаагүй дээ. Юманд их хариуцлагатай ханддаг хүн. Биднийг үргэлж чөлөөт цагаа зөв зүйлд зарцуул. Ном их унш. Хэчнээн завгүй байсан ч өдөрт ядаж гурван хуудсыг унш хэмээдэг” гэсэн юм.
Бид өвөөтэй ярилцах зөвшөөрөл түүнээс хүсэхэд “Бололгүй яахав ээ. Одоо хичээлээ давтаж байна” гэсэн тул цаг товлоод утсаа таслав. Товлосон цагтаа утас цохин түүнтэй мэнд мэдээд амьдралын хэмнэл хийгээд цээжин аглаг дахь мөрөөдлийг нь нээж “харлаа”.
ЕРӨНХИЙЛӨГЧ МИНИЙ АНХНЫ МОНГОЛ БИЧГИЙН БАГШ
-Таны монгол бичгийн хичээлээ хичээнгүйлэн давтаж буй зургийг цахим хуудаснаас хараад холбогдож байна аа. Зургийг тань цахим сүлжээнд тавьсныг мэдсэн үү?
-Мэдсэнгүй. Өнөөдөр даалгавраа хийж байхад охин зураг дараад хийчихсэн бололтой дог.
-Их л чамбайлан бичиж байгаа харагдсан. Монгол бичгээр хэр сайн уншиж чадах вэ?
-Би бага сургууль төгсөөд техникумд орсон. Дараа нь Хөдөө аж ахуйн дээдийг Зоотехникчээр төгссөн. Одоо л монгол бичгийг анхлан сурч байна. Аав минь Төвд, Санскрит хэлийг мэддэг их номтой байсан. Тиймдээ ч аавтайгаа багийн сургуульд явж, анх бичиг үсэг сурч байсан. Тухайн үед ерөөсөө монгол бичиг сонирхож байгаагүй.
-Тэгэхээр Ерөнхийлөгч таны анхны монгол бичгийг багш байх нь ээ?
-Тийм ээ. 2025 оноос төрийн албан хэргийг кириллээс гадна монгол бичгээр бичих юм билээ. Эрүүл саруул байвал 2025 он гэхэд монгол бичгээ “ус цас шиг” мэддэг болчихмоор байна.
-Ерөнхийлөгчийн хичээлийг үзэхээс өмнө өдрийг юу хийж хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ?
-Ном л уншиж өдрийг дундалдаг даа. Хамгийн сүүлд “Цойлогсод” гэж их сонин ном олж уншлаа. Маш их таалагдсан. Одоо япончуудын урт удаан, жаргалтай амьдралын тухай өгүүлсэн “Икигай” номыг уншиж байна. Уг нь шинэ номуудыг алдахгүй уншчих юмсан гэж боддог. Гэвч зурагтаар шинэ номын талаар мэдээлэл барагтаа л гарахгүй юм.
ӨДӨРТ ДӨРВӨН НҮҮР ХУУЛАН БИЧЛЭГ ХИЙДЭГ
-Та өдөрт хэчнээн цагийг монгол бичиг хичээлд зарцуулж байна вэ?
-Би өнөөдөр дөрөв дэх хичээлээ үзэх гэж байна. Өглөөний цайгаа уучхаад хичээлээ хийдэг. Ер нь бол өдөрт хоёр цаг хуулан бичлэг хийнэ.
-Олон цагаар хичээл давтах, зурагт үзэх үед нүд их ядардаг шүү дээ. Та нүдээ хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Зурагт үзэх, ном уншиж, юм бичих үедээ ойрын харааны шил зүүж нүдээ хамгаалж байгаа.
-Теле хичээлийг олон телевиз дамжуулж байгаа. Таны хувьд хэдэн цагаас аль телевизийн хичээлийг сонгож үзэж байна?
-Телевизүүд монгол бичгийн хичээлийг өөр, өөр цагт дамжуулж байна лээ. Өнөөдрийн хувьд би 17:30-д “Eаgle” телевизийг хараад сууж байна. Хичээл арай л эхлэх болоогүй байх шиг байна аа.
-Хичээлийн хуваариа хаанаас олж харж байгаа вэ?
-Заримдаа өөрөө телевиз үзэж байгаад олоод харчихна. Харин заримдаа охин хэлж өгдөг. Ер нь охинтойгоо хамт амьдарч байгаа болохоор хуваарь олоход төвөггүй ээ. Ах нь дөрвөн охинтой. Хоёр нь багш. Надтай хамт амьдарч буй охин маань бага ангийн багш болохоор бүр ч дэмтэй байна. Зурлагуудаа буруу зурчихсан үед хэлж өгнө. Би ч мэдэхгүй юмаа асууна.
МОНГОЛ БИЧГЭЭ САЙН СУРААД БИЙРЭЭР БИЧИЖ ҮЗЭХ НЬ МИНИЙ ТУЙЛЫН ЗОРИЛГО
-Та ганцаараа монгол бичиг сурч байна уу, эсвэл....
-Ганцаараа сурч байгаа. Харин сайн сурчхаад хүүхдүүдэд зааж өгмөөр байна.
-Хичээлээ үзэж амжихгүй үе гардаг л байх. Ухрааж үзэх үе бий юу?
-Ер нь бол хичээлээ тасалдуулахгүй үзэхийг хичээдэг. Үзэж амжаагүй эсвэл хоцорчихсон үед охин ухраагаад өгчихдөг юм. Цаашдаа энэ хичээлийг таслалгүй үргэлжлүүлээд заагаад байгаасай л гэж үнэхээр их хүсэж байна.
-Хүмүүс янз, янзаар л ярьж байна лээ. Та хичээл зааж буй Ерөнхийлөгчийг хараад юу гэж бодож байна. Хэлж зөвлөмөөр юм байна уу?
-Монгол дээл, малгай өмсөөд самбарын өмнө шохойгоо бариад зогсож буйд нь их талархаж байгаа. Миний хувьд монгол бичгээ сайн сураад бийрээр бичиж үзэх хүсэлтэй. Энэ бол миний туйлын зорилго.
Бид ийн ярилцаж байтал өвөө хэсэг чимээгүй болох нь тэр. Гэтэл хичээл нь эхэлсэн тул тэрбээр ширээ рүүгээ харайлгажээ. Зээ охин Б.Янжиндулам хичээлээ хийхээр явсан талаар хэлсэн юм.
Хожимдсон гэж өөрийгөө хорилгүй, хорин хэдтэй юм шиг л мөрөөдөн тэмүүлж буй 87 настай буурайтай цөөн хором ч болов ярилцснаа танд хүргэж байна. Харин утсаа тасалчхаад ширээнийхээ ард суумагцаа би гэдэг хүн урдаа эгнүүлэн тавьсан болохгүй, бүтэхгүй гэсэн шалтгаануудыг амбаардаж орхисон сон. Та ч гэсэн болохгүй бүтэхгүйг нэг сайн амбаардаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд шударга vнэн vг хэлсэн хvнийг хавчдаг срци�##�измин vлдэгдэл баисаар баина АНУ дэлхийн 1 номерийн ондор хогжолтои орон 78 настаи хvн Америк ороныг удирдаж баина монголд 40 настаи хvнийг ажилд авахгvи з�##�уучууд удирдаад хогжосон хаа баина
монгол өөрөө 60-с дээс насныхан “хог” болж харагдана.
Битгий стресд. Өөрөө өөрийнхөө амьдр�##�ыг авч яв. Тэр хөгжсөн орнууд чинь хэн гэдэг ерөнийлөгчтэйгөө мэдэхгүйгээр сайхан амьдардаг юм шүү. Өөрөө л хичээ. Хөдөлмөрлө.
манай оронд хот хөдөөгүй л тогтсон ажил хийдэггүй, эхнэрээрээ тэжээлгэдэг эсвэл аав, ээжийнхээ гар хардаг, ах дүү нараасаа "татаас" аваад яаж ийгээд л амьдраад байдаг з�##�уучуу нэлээд бий шүү. Үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Бас дээрх өвөөгөө Жишээ, Том сургамж авах хэрэгтэй. Ичих ч хэрэгтэй. Атаархах ч хэрэгтэй. Өөрийгөө өөлөх ч хэрэгтэй шүү. Хүн �##�иваа нэг зүйлийг л сайн сурчихад ердөө илүүддэггүй. Түүнийгээ хөгжүүлээд орлого олох эх үүсвэр болгоод амьдр�##�даа ашиглаж болдог ш дээ. Зарим з�##�уус сург�##�тын төлбөргүй гэдэг. Энэ бол ш�##�тгаан биш. Онлайнаар маш их сург�##�тууд явагддаг. Яг манай монгол бичиг заадаг шиг. Тэр олон зүйлээс өөрийгөө дайчлаад сур�##�ц л даа. Оройтлоо гэж ярина. 20, 30 хүрчихээр л юм сурахаа больчихдог гэнэ. Хүний олсон мөнгөнөөс "тоншиж" амьдрах Чамд ч хүрэлцэхгүй, нөгөө хүнд ч хүрэлцэхгүй, Олуулаа идсэн оготно тарг�##�даггүйн үлгэр болдог шүү. Ухамсартай бай, тэмүүлэлтэй бай, болох бүтэх т�##�аар бодож итгэж бай, Хамгийн гол нь биеэ дайчилж, бүү з�##�хуурч , ажлыг хойш тавь, Монголын үр сад аа! Өвөөдөө Эрүүл энх, Их амжилт хүсье!
Хүн болгоны амьдр�##� өөр байдаг юм даа. Та мундаг хүн, таны амьдр�##� сайн сайхан байгаа бол азтай байна, баяр хүргэе. Би байдаг л нэг арчаагүй з�##�уу. Гэхдээ яаж ч чардайгаад таных шиг амьдр�##�тай болж чадаагүй олон з�##�ууг мэднэ. Бүгд ялгаатай, өөрийнхөө хувийг хүртэж амьдардаг. Гоё, мундаг юм бичихээсээ өмнө хүмүүсийн янз бүрийн амьдр�##�, хувь тавиланг бодож үзчихээд бичдэг болоорой. Тэрнээс хүн болгон яг тан шиг мундаг байх �##�багүй. Угаасаа боломжгүй...
ХҮҮХДҮҮД НЬ ЭНЭ ӨВӨӨГ ТАЙВАН АМРААСАН НЬ ДЭЭРДЭЭ
Харахаас цэмбийсэн мундаг буурай байна. Урт нас�##�ж удаан жаргаарай
Харахаас цэмбийсэн мундаг буурай байна. Урт нас�##�ж удаан жаргаарай
Гуайтай гэдэг үгийг ашиглаж бичих хэрэгтэй шүү сэтгүүлчээ!!!
Huurhun yuma
Өглөөний мэнд өвөө.Өнөөдрөөс би сур�##�цахаар шийдлээ.
Ковид боломж юм байна.Өвөөтэйгөө ур�##�данаа.53
Mundag er hun.odooni zaliuchuud ch er gdg huisnees tsaashgui zarim ni bur emegteich haradgah met huvtsaslaj za yahav tgdg bj.yadj er hun gdg nerdee tohirson uureg hariutslagatai ene mundag hun shig buh zuild zov handlagatai amidarmaar.
Энэ өвгөн мундаг л байгаа биз. Тэглээ гээд одоогийн з�##�уучууд муу бочихдог нь ямар учиртай юм. Яг үнэндээ ийм холбоогүй, логизгүй, хүн доромжилж матах донтой юмнууд эх орныг маань ийм болгож з�##�уустаа хүлээлгэж өгч байна.
Манай ээж 90 онд нийгэм солигдож төрийн �##�ба хуучин монгол үсгээр явна гэхэд зурагтаар нэг дууриаж сурах гэж үзэж байгаад хаясан. Тэр үед нийгэм их хэцүү байсан л даа. Энэ хавар дахиад монгол бичиг сурахаар их ури�##�гахан байж надаар интернетээр янз бүрийн багшийн заасан бичлэг олуулж овоо сурч байна гэснээ бас больсон. Толгой нь өвдөөд ядардаг гээд. Уг нь юүтүүбээрх хичээлүүд зогсоож байгаад хуулах дахин давтан үзэх боломжтой сурахад их ззүгээр. Гэтэл з�##�уугийнхаа аргаар сурах гээд олон дахин хуулахаас �######�схийдэг. Уг нь энэ өвөө шиг ингээд олон дахин хуулах хэрэгтэй. Монгол бичгийг хуулж сурдаг. Ядраад хольж хутгаад овоо тууштай явснаа за бүр болихоор шийдсэн абйснаа саяхнаас дахиад эхлэх сурагтай байсан. Уг нь цагийг зөв өнгөрөөгөөд нэг юм сураад ашигтай.
Манай з�##�уус, дунд насныхан харин энэ өвөөгийн архи тамхи хэрэглэдэггүйг нь дууриагаасай. Олноороо. Тэрний оронд стрэссээ тайлах өөр арга ол. спорт юм уу өөр хобби нээж ол. Юунд дуртай та�##�агдаж байна.
за з�##�уу насан дээрээ юм сураагүй бол өтөлсөн хойноо зовдог юм шүү энэ бол бодит жишээ болно
Surahad hezee ch oroitohgui. Ene ovoo daraa n oor neg yum sursan c bolno. Gadaadad bol zocin oyutan geed hogshchuul ih surguuliin lektsend suudag. Surguulidaa zochin oyutan nereer burtguuleed durtai yumaa sonsono. Boonooroo suuj l baidag. Manaid tiim yum baihgui baih. Baidag bol jinhene odriin oyutnaar l suulgadag bas hugatsaa zaadag baih.
Ene hun ih bie saitai hun uym. Udii nasand TV harah nom unshih uym bichiheer tolgoi uvduh noirguideh geed olon olon asuudluud usdeg shuu, ih saihan bie saitai saihan hun bainaa. Urt nasalj udaan jargaagari
манай ээж 70 хүрч байгаа. Бас Баттулга ерөнхийлөгчийн хичээлийг дагаж хийгээд дэвтэр ном дэлгээд л суугаад байсан.
b uruu zunusun teneg uvgun