Нийгмийн

Халдварыг хумьж чадсан эсэхэд хэн ч хариулт өгсөнгүй

Өнөөдөр манай улсад таван тохиолдол нэмэгдэж, нийт халдвартай иргэний тоо 923 боллоо. Нэмж илэрсэн таван тохиолдлын хоёр нь БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд нэг нь эмнэлгээс гарсан байжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээс гарсны маргааш тухайн иргэн халдвартай болох нь батлагдсан гэсэн үг.

ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид дотоодын халдварыг хумьж чадсан уу хэмээн асуусан юм. Гэвч хэн ч хариулт өгсөнгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button