С.Эрдэнэ: Ц.Туваан намын их хурал хийвэл тамгаа авч, цагдаад өгнө

АН арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр буюу өнөөдөр, маргааш цахимаар Их хурлаа хийх гэж байна. Харин тус намын дарга асан С.Эрдэнэ тус цахим хурлыг эсэргүүцэж буй юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Ц.ТУВААН БОЛ ДАРААГИЙН ДАРГАД ТАМГА ДАМЖУУЛЖ ӨГӨХ Л ҮҮРЭГТЭЙ ХҮН-
-Өнөөдөр, маргааш АН-ын Их хурал цахимаар хуралдаж, намын үндсэн дүрмээ шинэчлэх гэж байна. Та намын дарга байсан хүний хувьд энэ их хурлыг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Цахимаар энэ чухал асуудлыг хэлэлцэнэ гэдэг хариуцлагагүй үйл ажиллагаа гэж харж байна. Мэдээлэл солилцох ч юм уу намын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр тогтоол гаргах гэж байгаа бол нэг өөр. Гэтэл намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг улс гэж үзэх юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай адил зүйл. Үндэсний хэмжээний том намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг гоомой, цахим хэлбэрээр хийнэ гэж юу гэсэн үг вэ. Цар тахал гарсан цаг үед хариуцлагагүй хурал хийх гэж байгааг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Манай намын үндсэн дүрэмд намын их хурлыг онлайнаар хуралдуулна гэсэн зохицуулалт байдаггүй. Гэтэл хүчээр түрж, онлайнаар хийсэн нэр зүүж, хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл зорилгыг хангах гэсэн болчимгүй үйлдэл хийх гэж байгаад харамсаж байна.

-Та намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцээд байгаа юм уу?
-Үндсэн дүрэмд оруулах гэж байгаа өөрчлөлтийг яриад байвал маш их цаг орно. Тэр гол нь биш. Хамгийн гол нь үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах гэж байгаа арга барил нь таалагдахгүй байгаа юм. Манай зарим хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын гол шалтгаан нь үндсэн дүрэм гэж ярих гээд байна. Тийм юм байхгүй. Энэ дүрмийг хоёр жил гаруй, бараг гурван жил 330 сум, 172 хороо, 21 аймаг, 9 дүүргээр хэлэлцсэн. Маш олон бүсийн чуулган хийгээд нэг бүрчлэн хэлэлцэж, гурван ч их хурал дамжиж байж батлагдсан дүрэм. Гэтэл үүнийг хоёр гуравхан сарын дотор өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гээд нэрлэчихсэн нэг нөхрийн тушаалаар томилогдсон хэсэг бүлэг нөхөд өөрчлөх гэж байгаа нь маш буруу.
-Та нэгэнт тамга тэмдгээ гардуулаад өгчихсөн учраас дараагийн даргаа сонготол АН-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намаа удирдах нь зүйтэй биш үү?
-АН-ын Их хурлыг зарлах эрх хэнд байгаа вэ. Өнөөдөр тэр эрх дүрмээр хэнд ч байхгүй. Үндэсний бодлогын хороо сонгуульд цөөнх болсон тохиолдолд 30 хоногийн дотор хуралдах ёстой. Яг 30 дахь хоногтоо хуралдсан боловч ирц нь хүрээгүй. Ингээд Үндэсний бодлогын хороо чадамжаа алдчихсан. Их хурлыг 90 хоногийн дотор хуралдуулах байсан. Наймдугаар сарын 24-нд би зарласан. Харамсалтай нь хуралдаагүй. Намын даргын сунгаа зарласан байсан явуулаагүй. Өнөөдрийг хүртэл намын удирдлага ямар ч алхам хийхгүй явж ирсэн. Намын их хурал зохион байгуулах гэж байгаа этгээдүүдэд шууд хэлэхэд та нарт ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарлаад байгаа Ц.Туваан гэж нөхөр дараагийн шинээр сонгогдож гарч ирсэн намын даргад намын тамгыг гардуулж өгөх үүрэгтэй л хүн. Гэтэл өөрийгөө өргөмжлөөд, шинээр янз янзын албан тушаалд хүмүүс томилоод, томилгоо хийгээд байх юм. Тийм эрх зүйн чадамжтай хүн биш.

-БИ АН-ЫН АЛБАН ЁСНЫ ДАРГА ХЭВЭЭРЭЭ-
-Тэгээд эрх зүйн чадамж нь хэнд байгаа юм бэ?
-Өнөөдөр хууль ёсны эрхзүйн чадамжтай, тушаал шийдвэр гаргах эрх нь надад нээлттэй байгаа. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл улсын Дээд шүүх дээр АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын дарга нь С.Эрдэнэ гээд албан ёсоор бүртгэлтэй хэвээрээ. Дараагийн шинэ намын дарга сонгогдоогүй байна. Долдугаар сарын 03-нд гарсан Үндсэн дүрмийн хорооны тогтоол дээр намын даргын тамгыг шилжүүлэх асуудлыг аль нэг дэд даргад хариуцуулах нь дүрмийн зөрчилтэй байна. Тиймээс албан ёсоор сонгогдоод үүргээ гүйцэтгэж байгаа намын дарга нь сонгуулиар ялагдал хүлээсэн гээд дүрмийн дагуу хариуцлага хүлээж байгаа ч гэсэн дараагийн намын шинэ дарга сонгогдмогц тамга тэмдгээ гардуулснаар бүрэн эрх нь дуусах нь дүрмийн зөрчилгүй юм байна гэсэн шийдвэр гаргасан.
Энэ шийдвэр нь надад байна. Улс төрийн намын дотоод асуудлыг аль нэг шүүхийн байгууллага авч үзэхгүй гэсэн зохицуулалттай. Хэн ч давж заалдаж гомдол мэдүүлээгүй. Би намынхаа дотоод эв нэгдэл, цаашдын үйл ажиллагаа, хувь заяанд боломж олгох үүднээс өнөөдрийг хүртэл маргаан мэтгэлцээн хийгээгүй. Өнөөдрийг хүртэл гүтгүүлж, дайруулж дуугүй сууж байсан. Аливаа юманд хэмжээ байх ёстой. Өнөөдөр цахимаар намын их хурал хуралдуулж, дүрмийн бус үйл ажиллааг явуулж, АН-ын амин судсыг таслах увайгүй үйлдэл хийх юм бол Ц.Тувааныг намын тамгыг буцааж өгөхийг шаардана. Яагаад гэвэл тэр тамга албан ёсоор надад байх ёстой. Эрх нь хуулиар нээлттэй. Өгөхгүй бол Ц.Тувааныг тамга тэмдгийг хууль бусаар булаах гэж оролдсон, хууль бусаар намын эрхийг барих гэж байгаа үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгөх болно.
-Энэ цахим хурлыг хуралдуулж, намын үндсэн дүрэм өөрчилж болохгүй гэж, эсэргүүцэж байгаагаа та Ц.Туваанд хэлсэн юм уу?
-Маш олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ямар ч тодорхой хариу өгдөггүй. Хүүхэд хуурч байгаа юм шиг цахимаар их хурал хийхгүй гэж худлаа хэлж байсан. Маш олон гишүүдэд үндсэн дүрмээ шинэчлэх арга замаа ярих гэж байна гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр мандатаа хэвлээд, тодорхой бүлэг хүмүүс хүч түрж асуудлыг шийдэх гэж байна. Хууль дүрмийнхээ дагуу явж байгаа бол хэлэх үг алга. Эрх зүйн чадамжгүй этгээд намын эрх мэдлийг хүчээр аваад, түүгээрээ далимдуулж намын их хурлыг хуралдуулах гэж оролдож байгаа бол би тэмцэнэ.
-Намын их хурал хэрхэн хуралдах талаар дүрэмдээ юу гэж заасан байдаг юм бэ?
-Одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээр намын дарга сунгаагаар сонгогдох ёстой. Хүчин төгөлдөр байгаа үндсэн дүрэм өнөөдөр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй. Хэн ч өөрчлөөгүй. Хууль бус их хурлаар дүрмийг өөрчлөх гээд байгаа нь болохгүй. Намын их хурал хуралдахдаа бүх сумын төлөөлөгчид хуралдах ёстой. Тухайлбал Завхан аймгийн Сонгино сум Их хурлын төлөөлөгчийг сонгохын тулд бүх гишүүдийн хурал хийх ёстой. Тэр дундаасаа нэгнийгээ сонгоод итгэл үзүүлээд, ингэж хуралд оролцоод ирээрэй гээд захиа даалгавар өгөөд явуулах ёстой. 330 сумаас 330 хүн сонгогдож ирэх ёстой. Мөн 172 хорооноос 172 хүн ирнэ. Энэ бүх ажлыг зохион байгуулах ёстой байгууллага нь дотоод сонгуулийн хороо. Бүх квот, мандатыг тогтоогоод, их хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах ёстой. Гэтэл өнөөдөр их хурлыг хэн зохион байгуулж байгаа юм бүү мэд. Дараагийн сонгогдох шинэ намын даргад тамга гардуулах үүрэг хүлээсэн хүн эрх үүргээ хэтрүүлээд бужигнуулж өгч байна. 330 сумын бүх төлөөлөгчдөөс санал аваагүй. Худлаа цахимаар 100-аад хүн хуралдуулсан. Одоо ч цахим хуралд 100 гаруй хүн хуралдаж байна. Гэтэл манай Үндэсний бодлогын хороо 410 гишүүнтэй том байгууллага. Үүнийгээ дүрмийн дагуу, шударга явж байна гээд байгаа юм.
-АН-ыг шинэ даргатай болох хүртэл нь авч явж чадна гэж үзсэн учраас тамга тэмдгээ Ц.Туваанд өгсөн юм биш үү?
-Дараагийн шинээр сонгогдсон намын даргад тамгыг хүлээлгэж өгөх л үүрэгтэй хүн. Энэ хүнийг ингээд тамга тэмдэг хүлээлгэж өгснийг далимдуулаад, буруугаар ашиглаад явна гэж ойлгоогүй. Мэдсэн бол тэр хүнд өгөхгүй шүү дээ. Надад зургаан дэд дарга байсан. Тэд нарт өгч болох л байсан.

-ХЭН НЭГЭНТЭЙ УУЛЗАХААРАА БУРУУТАН БОЛЧИХДОГ ЮМ УУ-
-Та сонгуульд ялагдсан шалтгаанаа намын дүрмээс болоогүй гэж хэллээ. Яг алдаа нь тэгвэл юу юм бэ?
-Улс төрийн намуудын хоорондын хуйвалдаан л гэж хардаг. Хоёрдугаарт маш том, төрийн эрх бүхий байгууллагууд оролцсон луйврын сонгууль болсон. Цаг хугацаа аяндаа харуулах байх.
-АН сонгуульд оролцохдоо З.Энхболдоос хэт их зөвлөгөө авсны гай сонгуулиар гарсан гэж яригддаг. Үнэхээр буруутав уу?
-Манай намын 200 гаруй мянган гишүүн хэн нь ч энэ намын үйл ажиллагаанд оролцох нь нээлттэй. Хэн нэгэнтэй уулзахаараа буруутан болчихдог юм уу. Тийм зүйл байхгүй. Манай Монголчуудын муухай зан байна. Хүнийг дандаа хардаж, харлуулж байдаг. Хэн нэгэнтэй уузахаар тэр хүнийг дандаа гэм буруутай болгох гэж оролдож байдаг. Болохгүй шүү дээ. Ардчилсан Монгол Улс юм байгаа биз дээ. хэнтэй ч уулзсан яах вэ дээ. Социализмын үед ч ингэж хардаж байгаагүй шүү дээ. Арай л дэндэж байна. Ардчилсан Монгол Улс гэдэг санаа нь алдагдаад хагас диктатуртай улс болж хувирах гээд байна. Үгээ хэлж болохгүй байна. Хэн нэгэнтэй уулзаж болохоо больж байна. Чи тэрний үгийг сонссон гээ биз дээ гэж юу гэсэн үг вэ. Би хэний үгийг сонсох нь миний эрхийн асуудал. Хэн надад саналаа хэлнэ, тэр хүний асуудал. Ийм юмаар ардчиллыг хязгаарлаад байх юм бол арчдчилал гэж яриад яах юм бэ. Би ардчилалд туйлын хайртай.
-Та намынхаа лидерүүд, ахмад гишүүдтэй ямар харилцаатай байгаа вэ?
-Би намынхаа лидерүүд ч бай, гишүүдтэй ч бай ямар нэг байдлаар муу харилцаатай байдаггүй. Бүгдтэй нь адилхан харилцдаг. Хэн нэгнийг дагадаггүй, далдайдаггүй, хэн нэгний өмнө очоод сөхрөөд наана цаана болоод байдаггүй байдал маань бусдад таалагддаггүй байж болно. Би заавал хэн нэгнийг дагаж далдаганаж байх шаардлага байхгүй. Өөрөө хариуцлага хүлээсэн хүн. Өөрийнхөөрөө байх ёстой. Зөв ч бай, буруу ч бай. Мэдээж нөхдийн үгийг сонсоно, зөвшилцөнө. Би гишүүд дундаа л байдаг хүн. Намайг манай гишүүд мэднэ. Н.Алтанхуягтай тавуулаа намын даргад өрсөлдөөд би илүү санал аваад л намын даргаар сонгогдсон шүү дээ. Түүнээс биш хор найруулаад, мөнгө тараагаад намын дарга болоогүй.

-Х.БАТТУЛГА АН-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ-
-АН Х.Баттулга гэж хүний кармаанд орчихсон гэж яригдаад байна. Та санал нийлэх үү?
-Ерөнхийлөгч Х.Баттулга магадгүй АН-ын үйл ажиллагаанд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нөлөөлж ч байгаа байх гэж бодож байна. Нөгөө талаар битгий тийм байгаасай гэж хүсч байгаа. Яагаад гэвэл тэр хүн өнөөдөр монгол төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч шүү дээ. Аль нэг улс төрийн намын дотоод хэрэгт оролцоод, аль нэг улс төрийн намд тодорхой чиглэл, даалгавар өгөөд байх тийм эрх үүрэг тэр хүнд байхгүй. Харамсалтай нь бодит амьдрал дээр ийм зүйлүүд болоод байна гэж дуулдаж байна. Энэ хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, хамт энэ улсыг тойрч явж, Ерөнхийлөгчөөр сонгуулж явсан намын даргын хувьд ийм зүйл болоод байгаад эмзэглэж, харамсаж байна. Ийм зүйл байгаа бол маш хурдан болиосой гэж хэлмээр байна.
-АН-ын даргад ямар хүмүүс яригдаж байгаа юм бэ?
-Намын даргад хэн ч нэр дэвших нь нээлттэй шүү дээ. Одоогийн хүчин төгөлдөр байгаа дүрмээр сунгаагаар сонгогдох ёстой. Сунгааг Дотоод сонгуулийн хороо зохин байгуулах ёстой. Намын их хурлыг мөн Дотоод сонгуулийн хороо зохион байгуулна. АН-ын дүрмээр хүчин төгөлдөр байгаа хоёрхон байгууллага байгаа. Нэг нь Намын дотоод сонгуулийн хороо, нөгөөх нь Үндсэн дүрмийн хороо.
-АН-ын дараагийн дарга хэн, ямар хүн байгаасай гэж хүсч байна?
-Хэн нэгний хүүхэлдэй битгий байгаасай. Хэн нэгэн хүнд, хэсэг бүлэгт үйлчилдэггүй байгаасай. Өөрийнхөө байж, нөхдөө сонсож чаддаг, намын гишүүдийнхээ дунд байж чаддаг, үзэл бодол, үнэт зүйлээ дээдэлж хамгаалж чаддаг тийм л хүн байгаасай. Хэн ч байж болно. Манайхан зарим нь залуу хүн байх ёстой гэдэг ч юм уу эсвэл мөнгөтэй, чадалтай хүн байх ёстой гэдэг. Эцсийн дүндээ энэ намыг аваад явах чадвартай бол тэр хүний нас сүүдэр, мөнгө төгрөг, бэл бэнчин асуудал биш. Хамгийн гол нь тэр хүн боловсролтой байх хэрэгтэй. Өөрөө тэмцэгч байх хэрэгтэй. Ямар ч үед хэн нэгний нөлөөнд ордоггүй, намын үнэт зүйл, үндсэн дүрмийн ягштал баримталдаг байх ёстой. Би үүний төлөө явсан. Бас хэлмэгдсэн. Өөрийнхөө бодит түүхийг бичих цаг надад ирэх байх.

-С.ЭРДЭНЭД АЛДАА БИЙ. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ-
-АН хоёр сонгууль дараалж үнэмлэхүй ялагдлаа. Арчаагүй байна гэж ярьж байна. Намын дарга байсан хүний хувьд та өөрөөсөө алдааг олж харсан уу?
-Мэдээж надад алдаа зөндөө байгаа. Алдаагүй хүн гэж байхгүй. С.Эрдэнэд алдаа бий. Хүлээн зөвшөөрнө. Аливаа алдааг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээж чаддаг байх нь улс төрч хүний эрхэм чанар. Дараалсан хоёр ялагдал гэж юм яриад байх юм. АН ялж байсан түүх байхгүй. 31 жилийн түүхэнд хоёр удаа олуулаа л болсон. Хамгийн олон суудал авснаас биш дангаараа засаг барьж үзээгүй нам. Дангаараа засаглаад, эрх барьж байсан нам бол өөр шүү дээ. Дандаа эвслийн, хамтарсан Засгийн газар ажиллаж байсан.
-Одоо ажиллаж байгаа АН-ын бүлэг хэр хүчтэй сөрөг хүчин байж чадаж байна. Бүлгийн даргаа буруу сонгочихлоо гээд шүүмжилцгээх юм?
-Бүлгийн даргадаа ч байдаггүй юм л даа. Бүлэг өөрөө хамтын шийдвэр гаргадаг. Бүлгийн дарга дангаараа шийдвэр гаргаад яваад байдаг бол асуудал ярьж болно. Гэтэл бүлэгт байгаа 11 хүний хүн бүрийн оролцоо байгаа. Манай бүлгийн сөрөг хүчний статус хангалтгүй байна гэж шууд хэлнэ. Хүн бүрийн оролцоо хангалтгүй байна. Дотооддоо эв зүйгээ олохгүй байгаа юм уу. Хамгийн гол нь энэ 11 хүний улс төрийн чиг баримжааг нь зааж өгч, бодлогыг нь тодорхойлж өгөх ёстой институци, АН нь ажиллахгүй байна шүү дээ. АН ямар ч удирдамж чиглэл өгөхгүй байна. АН-ын бүлэг ерөөсөө л урсгалаараа явж байна. Тэгэхээр тэднийг буруутгах аргагүй. Эзэн нь олдохгүй болохоор бүлгийн даргыг буруутгаж болохгүй байхгүй юу. Бүлгийн дарга хурал зохион байгуулах л үүрэгтэй. УИХ-ын дарга гэж байдаггүй. Манайхан л төрийн гурван өндөрлөгийн нэг болгоод өргөмжлөөд явчихсан болохоос биш яг адилхан эрхтэй 76 хүн тэнд сууж байгаа. Нэг хүн зүгээр тэнд сууж хурлыг зохицуулах үүрэгтэй. Жаахан сахилгагүйтвэл аятайхан байгаарай гэж зохицуулах үүрэгтэй. Бүлгийн дарга тийм л ажил хийдэг.

-АМИА БОДООД ӨӨР АЙМАГ, ДҮҮРГЭЭС НЭР ДЭВШСЭН БОЛ ГАРААД Л ИРЭХ БАЙСАН-
-Та Баянгол дүүргээс сонгуульд нэр дэвшээд гарч чадсангүй. Баянголынхон энэ удаад танд яагаад итгэл үзүүлсэнгүй вэ?
-Надад Баянгол дүүргийнхэн хангалттай итгэл үзүүлсэн. Муу санал аваагүй. 16 нэр дэвшигчээс 6-д орсон. Маш их хэмжээний луйвар булхай, мөнгө явсан. Үр дүнг ойлгож байсан. Харж байсан. Гэхдээ би яагаад ч юм тойргоо солихыг хүсээгүй. Би Баянголчууддаа хэзээ ч тойргоо солихгүй гэж амласан. Надад маш олон сувгаар мэдээлэл ирсэн. Улс төрийн томоохон намууд зохион байгуулалттайгаар унагаах гээд бэлдээд байна гэсэн дохио, санамжийг надад хангалттай ирүүлсэн. Би амлалтдаа хүрэхийн тулд сөрж зогссон. Өөрийнхөө амийг бодоод өөр аймаг, дүүргээс нэр дэвшсэн бол гараад л ирэх байсан.
-Та хэнийг ч шүүх цагдаад өгч байгаагүй гэсэн. Одоо Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, фэйсбүүктээ пост бичсэн хүнийг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж яллах гэж байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Би ардчилалынхаа үндсэн зарчмыг хамгаална. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг яаж ч буруутгаад хааж болохгүй. Ардчиллын амин судас шүү дээ. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх чөлөө. Амьдрахын тулд ус ууж, иддэг. Мөн хувцас өмсөж, агаар амьсгалах ёстой. Түүнтэй яг адил ардчилсан Монгол Улсын иргэн мөн л юм бол үгээ чөлөөтэй илэрхийлэх ёстой. Мэдээж тодорхой хэмжээнд хариуцлагатай байх ёстой. Нотолгоо баримт дээр суурилж асуудлаа ярьдаг, шүүмжлэлтэй ханддаг байх нь зүй. Энэ тал дээр сул байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь тэр хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах үндэс гэж үзэж болохгүй. Хагас болон бүтэн диктатуртай улс орнуудад энэ зарчмыг барих гэж оролддог. Манайд бол арай л болохгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх эрх чөлөөний гол судас нь ардчилал байдаг.
-АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ОЛОН ХҮН БИЙ-
-Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой, боломжгүй гээд маргаан дагуулаад байна. Хуулийн хүрээнд боломж бий юу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол зургаан жилд нэг удаа сонгогдоно гэж заасан. Хуульчид маргаантай байгаа юм билээ. Нэг хэсэг нь болохгүй гээд. Нөгөө хэсэг нь болно гээд. Энэ явж явж Үндсэн хуулийн маргаан болж дуусах болов уу гэж харж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэц дээр шийдэгдэх байх даа.
-Х.Баттулга Ерөнхийлөгчийг АН-аас дахин нэр дэвших боломжтой гэж та харж байгаа юу?
-Би хэлж мэдэхгүй байна. Одоогоор энэ хүн аль нэг намын гишүүн биш. Аль намаас нэр дэвших гэж байгаагаа ч тодорхойлоогүй байгаа. Тэгэхээр дэвшлээ гэж үзэхэд парламентад суудалтай намуудын аль нэгнээс дэвших байх. Олон хүчин зүйл нөлөөлнө. Өмчлөөд авчихсан юм шиг би энэ намаас заавал нэр дэвшинэ гэдэг асуудал байхгүй. Нэр дэвшиж, өрсөлдөх магадлалтай зөндөө хүн байгаа шүү дээ.
-АН-ын даргад нэр дэвших магадлалтай хүмүүс хэн хэн байна вэ?
-Би одоогоор хэлж мэдэхгүй байна. Яг одоо АН дээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал яригдаагүй. Одоо намын гол маргаан болоод байгаа үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зөв үү, буруу юу гэдэг маргаан ид явж байна.
-НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ, ДУУГАРАХ ЭРХЭЭ ХЭНЭЭР Ч ХОРИУЛАХГҮЙ-
-АН-ыг цаашид ямар хүн удирдаад, ямар нам болгоосой, яаж ажилаасай гэж харж, хүсч байна вэ?
-Энэ нам өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл санааны тугтай нам байгаасай гэж хүсдэг. Дөрвөн жилийн хугацаанд тийм нам байлгах гэж зорьж явсан. Маш олон хүний эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгарсан. Хуучин шиг нэг хэсэгтэй нь наймаалцаад, хор найруулаад яваагүйнхээ шанг хүртсэн. Би бүлэг, фракц гэж зүйл байхгүй болгохын төлөө тэмцсэн. Аль нэг бүлэг, фракцыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр байдлууд маань хэтэрхий огцом байсан байж магадгүй. Хувь улс төрчийн хэмжээнд тодорхой хохирол амсаад явж байгаа хэдий ч нэг их харамсаж эмзэглэхгүй байгаа. Үнэхээр зарчим барьсан, барих гэж оролдсон. Үнэт зүйлдээ үнэнч байж чаддаг хүмүүсийн эв нэгдэл байгаасай гэж хүссэн учраас түүний төлөө явсан. Одоо оруулах гээд байгаа дүрмийн өөрчлөлтийг харахаар буцаад бүлэг, фракцын хуваагдал руугаа очих гээд байна. Хурал дээр асуудлыг шийддэг. Хурал дээр мэдээж аль олон төлөөлөлтэй нь өөрийнхөө талд шийдвэр гаргуулна. Төрийн болон аливаа нэг албан тушаалд аль олон төлөөлөлтэй нь л өөрийнхөө хүмүүсийг томилдог болно шүү дээ. Тиймээс Үндсэн дүрмийн өөрчлөлтийг зөв гэж харахгүй байна. Намайг юу гэж шүүмжлэх нь хамаагүй. Би хариуцлагаа хааана ч хүлээж чадна. Гэхдээ би АН-ын гишүүн хэвээрээ. Энэ намын хувь заяа надад хамаатай. Намын аливаа хувь заяатай холбоотой асуудалд оролцох эрх үүрэг нь надад нээлттэй хэвээрээ байгаа.
-Таныг намын дарга байхаа больсон учраас намын асуудалд хамаагүй гэх юм биш биз?
-Намын үйл ажиллагаанд оролцох, дуугарах эрхээ хэнээр ч хасуулахгүй. Чи намын дарга байхаа больсон. Дуугуй суу ч гэх шиг. Би дуугаа хэн нэгнээр хориулна гэж байхгүй шүү дээ. Нэртэйгээр нь намаасаа хөөчих хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд бүх өөрчлөлтийг С.Эрдэнэ гэдэг хувь хүн ганцаараа гаргаагүй. Дандаа хамтын шийдвэр гарч байсан. Яагаад олонхоороо шийдвэр гаргачихсан байж эргээд нэг хүнд хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм бэ. Би хүлээхгүй гээгүй л дээ. Гэхдээ л шийдвэр гаргалцсан хүмүүс бүгд л байж байна. Хамтын шийдвэр гаргасан юм бол хамтын хариуцлагаа хүлээ л дээ. Алдаа оноогоо зөв дүгнэ.
-Эрх баригч намын хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, ажиллаж байгаа арга барилд дүн тавиач. Цар тахлын үед сайн ажиллаж байна уу?
-Их л ороо бусгаа байна. Аливаа юмыг 100 хувь шүүмжилж үгүйсгэх амархан л даа. Яг ажил хийж байгаа хүнд хүнд хэцүү зүйл зөндөө байдаг. Юм хийж байгаа хүн байнга шүүмжлүүлж, муулуулж байдаг. Юу ч хийхгүй суугаад байвал муулах зүйл байхгүй амар. Гэхдээ нэгэнт үүрэг хүлээгээд, төр засгийн эрх аваад, засаглаад явж байгаа хүмүүсийн хувьд явуулж байгаа бодлого, ялангуяа бодлогыг хэрэгжүүлж байгаа эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага үнэхээр хангалттай биш байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nam nam holboo,nutag jalga yarisaar hereldseer oodloson yum alga.uls oron suid bolloo.odor bolgon shahuu huuhed osoloor uhej bn.boliooch.
Тувааныг үл бүтэх нөхөр гэдгийг мэдсээр байж тамгаа өгдөг нь угаасаа буруу байсан,одоо яахав сармагчинд АК буу өгчихсөн
Odoo z##lchih tehuu
АН-ыг ш�##�ны �##�чуур болгосон Эрдэнэ феод�##�ыг АН-аас үтэр түргэн хөөх хэрэгтэй дээ.Эс тэгвээс энэ намыг бузарлаад дуусгана.Зүгээр ХК болгож мөнгөөр бүхнийг шийдэж байсан хүнийг я�##�тай. Эрдэнийн зам мөр нь бүхэлдээ луйвар....
Ж�##�га дов олон жижиг сум . Тархаа бутархай байгаа нь намд ашигтай бол нийт улс орон гэвэл маш ашиггүй �##�даатай бодлогошдээ эд өөрсдөө л нэр дэвшихын төлөө зориуд тархай будархай байлгаж байгаа юм тиймээс нам хэрэггүй
ондоо дүүрэг хороо аймгаас нэр дэвшээд гараад ирэхл б.сан гэнээ энэ луйварчин
Тэнэглэлд хязгаар байхгүй гэдэг үг энэ хүнд тохирно
Tuvaan bol zugeer l BATTULGA-iin b#####i us shdee
Тэгвэл сөрсөн базаа хийвэл яанаа. Эвтэй байсан нь дээр.
Энэ этгээд дээр нь гөлблзсөн усан нүдтэй нэг вирус АН г шөлбаагт хутгасан Гэхдээ энэ 2т ш�##�баагөндаа хутгуулдаг намыг үндэсний хэмжээний гэж болох уу АН гишүүд ичээч
АН МАТАР ЦАРАЙТ БАХ ФЕОДАЛААСАА САЛААГҮЙ БАЙГАА ЮМУУ ХӨӨРХИЙ. ӨӨРӨӨ НАМАА НУГАСАЛЧИХААД ХҮН ДОРОМЖИЛЖ Л СУУДАГ ЧАВААС ГЭЖ.
Ийм л усан гахай дэргэдээ тэжээж байж дээ та. Ухаар�##� оройтсон байна
Tuvaan gedeg hen ni ch tanihgui hund tamgaa ogson ni hamgiin buruu. Ene hun doromjilj bichdeg humuus boliosoi. Oorsdoo oogui hoorhon amitad Uu. Ih hurald hudoonii gishuud 1-ch bhgui ni haramsaltai
ЗҮГЭЭР Л �######�ЧИЙЧ ЭНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
эрдэнэ яаж өмнө нь дарга болсон бэ гэхлээр хулгайлсан мөнгөө тарааж.нийгмийн даатг�##�ын сүлжээг ман -тай хамжиж сан�##� луйвардаж гарч ирээд бүх дүрмүүдийг нууцаар өөрчилж дээд шүүхэд бүртгүүлсэн хулгайч шүүдээ.одоо �######�
Aaan odoo l oilogloo. Ene site s.erdniin site ym bnashde
Намын гишүүдээсээ 100 100 саяар мөншө луйвардаж авсан ийм хүн юун нам, улс төр, ямар юмны шударга үйлдэл хүлээх үү шууд байх ёстой тэр шорон руу нь явуулах хэрэгтэй
Эрдэнээ мэдрэл пиз минь одоо болиод �######�. Ач зээгээ хараад мөрөөрөө явж чадахгүй бол шорондоо ороорой л�##�раа..
С.Эрдэний зөв. Дүрэм байдаг бол дүрмээрээ явах хэрэгтэй!!!
ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ХАР БУРТАГ АРДЧИЛСАН НАМЫГ ШОРООТОЙ ХУТГАСАН ХҮН.ОДОО ЗҮГЭЭР �######�ААЧ.ЭДНИЙ ҮЕИЙН АРЧИЛСАН НАМ МОНГОЛ УЛСЫГ
ШОРООТОЙ НЬ ХУТГАСАН ЛУЙВАРЧИН ТҮҮЛГЭЧИНГҮҮД
Уг нь Туваан С.Эрлэнэтэй хамт огцрох ёстой хүн биз дээ
АН-Н ОЛОН МЯНГАН ГИШҮҮД ДЭМЖИГЧИДИЙГ ЗОЛБИН НОХОЙ ШИГ БОЛГОСОН НОВШНУУДЫН НЭГ НЬ ЧИ ШҮҮДЭЭ ЭЛДЭВИЙН ЮМ ЧАЛЧИЛГҮЙ �######�ААЧ ЧАДАЛТАЙ ЗАЛУУС ЗӨНДӨӨ Л БАЙНА
Туваан бол Намын дарга болох хүн. Өнгөрсөн 4 жил Эрдэнэ даргын орлогч хийж туршлага суусан хүн. Хүүхдүүд минь эвтэй байцгаа.
Aluurchin nam elbegdorj batuul 2 ter gemgui zorigiig alsan geed bga 2 huniig hedii boltol shurund bailgah geed bgn
ТУВААН БОЛ БАТТУЛГА ШҮҮ НАМЫН ДАРГАА СОНООГҮЙ, ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААГҮЙ ЦААШДАА МУХАРДАЛД ОРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА.
Ардчилсан нам сэргэж сэхээ авахын тулд Ц. Оюунгэрэлийн намбн даргх болгох хэрэгтэй. Хүний эрхийн мэдрэмжтэй боловсролтой, эрдэнийг бодвол ичих нүүртэй хүн. Алтанхуяг, Бат-Үүл 2-ын нэг бас байж болох юм. Гэхдээ тэр 2 бас дайсан ихтэй, барьца�##�агдсан хүмүүс учраас шийдвэр гаргаж чадахгүй байх.
Ц. Оюунгэрэл л амь тариа з�##�гаж сэхээж магад. Бу�####�ар бол Ардчилсан нам сүнс нь �######�аад, сүр сүлд нь үхчихээд бнаа
Эрдэнэ одоо боль. Чи одоо илүүгийн илүү ш дээ
Энэ гоншигнож дуу�####�ггүй юм байх даа.
таны үлгэрлэж хүмүүжүүлсэн з�##�уусийн нэг шүү дээ намын толгойд ийм л нөхдийг бэлдсэн бусуу,монгол д улс төр гэж байхгүй ,энэ г хуйв�##�даан гэж ойлгодог нөхөд бол бгаа,эхлээд улс төрөө ойлго ,тэгээд намын үзэлээ тодорхойлж зарла
АН ОЛОН ПРАКЦТАЙ ХЭДЭН ТИЙШЭЭ ХАРСАН БҮЛЭГЛЭЛҮҮД БОЛСОН БАЙСНЫГ АРАЙ ГЭЖ НЭГТГЭ ЭН ХҮН НЬ ЭРДЭНЭ ШҮҮ ӨӨР ХЭН Ч ЗАХИРЧ НЭГТГЭЖ ЧАДАХГҮЙ ТУВААНЫГ ЯГ ТООЖ ХАРАГДААС ГНЕСЕКЭЭ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ НӨХӨРШҮҮ ОДОО ТЭР НАМД ОРСОН СҮГНҮҮД ЮУ Ч ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ НОВШНУУДААР ДҮҮРЧИХСЭН КК НАМ ГЭЖ ХЭЛЭХЭД ТУН ХЭЦҮҮ БОЛСОН
Эрдэнэ ван элэг авчих юм аа. Өөр газраас нэр дэвшээд гарах байсан гэнэ үү... АН-г хувийн компаниа болгож Тамир амр�##�тыг ч нэг санхүүжүүлж байсан даа. Хотод намын арга хэмжээнд очино Тамир амр�##�тад очсоор хэдэн жил болсон доо хаха
АН гэж одоо бий юм уу?
1990 онд хөрөнгжихийн төлөөх үмээн самуун л байсан?! Ж.Батмөнх дарга гэж үнэхээрийн үлбэгэр хүн мануухайг дээрлэхэж гарч ирж түүнийгэ хувьсг�##� гэж нэрлэсэн л хүмүүс?! Одоо энэ нам өөдлөхгүй ээ?! МАН ч шинэчлэгдэж байна?! Харин ирэх жил олигтойхон ерөнхийлөгчтэй болчихвол болох нь тэрдээ?! Энэ улс хөгжих нь дамжиггүй?! АН одоо болноо?! Тарсан нь дээр?!
төрийн ажил хийж чадахгүй хулгай дээрэм хийдэг , намын ажил хийж чадахгүй рекет дарамт хийдэг байж юун олон юм ярьдаг новш вэ
Нэг сармагчин нөгөө сармагчиндаа өгсөн ...
Нам намын нөхдийн эрх ашиг л гэж ярьсан байх юм. Улс орны эрх ашгийн төлөө гэсэн ойлголт энэ хүнд өчүүхэн ч �##�га.
Шаварт унагасан энэ намаа Эби, Эрдэнэ гэх топ луйдарчид аврах юм байх даа! Та нар ядаж намынхаа гишүүдийн итгэлийг даачихаад гонгинооч. Улсаа дааж чадахгүй өр, авилгын сүлжээнд тавьж өгчихөөд, шоронд сууж байх ёстой ат�##� хуцаж байгаад суудлаа олоод авна гэж бодож байгаа бол сансаны гарз. Монголчууд бид Эби, Эрдэнэ г.м авилгачдаас с�##�ахын түүс л бна. Үүнд танай нам дэмжлэг болвол уг нь сайн
сан.
Ардчилсан нам ёстой байгаа юм уу гэхээр болсон доо хөөрхий,шун�##�тай,хулгайчид,аа бас улс төрийн ноён нуруугүй,хэрүүлч,хөгийн шаарнууд гэхээр хүмүүс удирдаж байсан болохоор тэр. Ц.Оюунгэрэлийг даргаараа тавьж чадв�##� сэхэж магадгүй л юм.Гэхдээ атаархагчид хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг байна.