Нийгмийн
ХӨСҮТ: Шинээр 8 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 961 боллоо
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2020.12.19-ны өдөр 8416 хүнд PSR шинжилгээ хийхэд 8 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнээс БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт шинээр 6 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Унгар, Германаас транзит нислэгээр ирсэн 2 хүнээс халдвар илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт халдварын тоо 175 боллоо. Харин Монгол улсад батлагдсан халдварын тоо 961 боллоо” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.