НИЙГЭМ

МХЕГ: Ажилчдаа шинжилгээнд хамруулаагүй, ариутгал хийлгээгүй зөрчил илрүүллээ

МХЕГ-ын даргын баталсан 01/13, 01/248, 01/252 дугаартай удирдамжуудын дагуу 2020 оны 12 сарын 18-ны өдрийн шалгалтаар Налайх дүүргийн 8 хороодын хэмжээнд нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний 7, хүнсний худалдааны 9, барилгын материалын худалдааны 5, дугуй засварын үйлчилгээ 4, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ 5, оёдлын цех 1, гэрэл зургийн үйлчилгээ 2, авто машин угаалгын газар 4, хувцас засварын газар 2, гутал засвар 2, нийт 41 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналтыг хийлээ. Шалгалтанд хамрагдсан нийт газруудын 83% нь QR кодоо хэрэгжүүлсэн COVID 19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50%-иар багасган үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан ажиллаж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх шинжилгээнд ажиллагсдаа бүрэн хамруулаагүй 3, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгээгүй 3 зөрчлийг тус тус илрүүлж, шинжилгээнд нэн даруй хамруулах, халдваргүйтгэлийг шуурхай хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн Нандин өргөө ХХК-иас хүнсний 17 дэлгүүрийн 796 мкв, 2 мухлагийн 50 мкв, 5 минимаркетын 364 мкв, 1 нотариатын 25 мкв, нийт 25 обьектын 1235 мкв талбайд халдваргүйтгэл хийсэн байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалт зөвлөн туслах хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд өдөр бүр хүрсээр байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-12-20 14:04

haha shinjilgee uguud neg l udur barina ugunguuteech tusahgui gsen batalgaa bhgui

Холбоотой мэдээ

Back to top button