УЛС ТӨР

ТОЙМ 2020: Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын ТОДОРСОН жил ба хөл хорионы үеийн “ЯДМАГ” улстөр

Eguur.mn сайт 2020 онд улстөр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн зарим онцлох үйл явдлыг редакцийн дүгнэлттэйгээр тоймлон хүргэж байна. Дэлхий дахинаа 2020 онд ковид-19 цар тахалтай тэмцэх агуулга руу гол анхаарлаа чиглүүлсэн. Энэ хэрээр эдийн засгийн гялалзсан амжилтууд, улстөрийн хүрээний хачин чигтэй дуулианууд харьцангуй намдмал байсныг тоймынхоо эхэнд тодотгоё.

МАН УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛЖ, У.ХҮРЭЛСҮХ ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛАВ

Улстөрийн түвшний хамгийн онцлууштай үйл явдал нь УИХ-ын сонгуульд МАН хоёр дахь удаагаа ялсан явдал байлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн барьсан гол тактик нь, М.Энхболд, Д.Хаянхярваа нарын “60 тэрбумынхан”-ы төлөөллүүдийг тойргоос хасч, ЖДҮХС-гийн зээл авсан Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй муу нэртүүдэд мандат олгоогүй. Жижиг тойрогт эрсдэл харагдсан тул том тойргоор сонгуульдах генсекийнхээ саналыг хэрэгжүүлсэн.

Ингэснээр МАН-ынхан УИХ-ын сонгуульд 62 суудал авч, У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын суудлаа авах боломж нь бүрдэв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх дархан эрх эдэлж, яамны мэргэжилтэн, ТӨХК-ийн дэд захирал тэргүүтэй 10 жил, цэргийн сургуулийн андууд, ачийг нь санаж учиртай айлын эрх хүүхэд тэргүүтнийг сайдаар ажиллуулах болов. Үр дүнд нь У.Хүрэлсүх гэдэг зүтгүүртэй баахан үл танигдагсад үүсэв.

Үндсэндээ 2020 он У.Хүрэлсүхийн туйлын оносон, туйлын алдсан гэмээр цаг хугацаа болж өнгөрөв. Эл хүнтэй эдүгээ МАН, Засгийн газар, УИХ-ын бүрэлдэхүүн хүртэл хамаатай болсон. Түүний ялсан өнцөг энэ юм. Гэвч ирэх онд 100 жилийн ойгоо тэмдэглэх МАН-аас төрийн ажлыг жинхэнэ утгаар нь нугалалцаж явсан ахмад үеийнхэн дайжиж идэр насныхан нь ч жийрхэн харах болов. Нэг ёсондоо МАН хэсэг хэнхэг залуусын үүр болж, парламентын танхим дахь гишүүдийн ажил хэрэгч байдал ч эрс буурав.

СУБЬЕКТИВ ТОГЛОЛТЫН ЭЗЭН Х.БАТТУЛГА БА ТҮҮНИЙ УЛСТӨР

У.Хүрэлсүх бүх гавьяатайгаа хамт улс орныхоо бүхий л болох, болохгүй асуудлыг үүрэх чиг үүрэгтэй. Эсрэгээрээ Ерөнхийлөгч бусдын хийж буй дээр жаахан аман тоглолт хийхэд л ганган улстөр хийж болдог мест. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэж  мэдэгдэв. Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчид л алга ташсан эл ажлыг Засгийн газар шийдэж, ТӨХК-иас бонд босгох замаар шийдэж өгөх жишээтэй.

“Ерөнхийлөгч төмөр зам бариулж байгаа” гэх мессэжийг 2020 оны туршид цацсан ч үнэндээ У.Хүрэлсүхийг найрч байгаад, “Эрдэнэс Тавантолгой”-гоос л мөнгө гаргуулсан. Улмаар ҮАБЗ-ийн дэргэд төмөр зам хариуцсан ажлын хэсэг байгуулж, ямар ч тендергүй Ерөнхийлөгчид таалагдсан бүхэн төмөр замын ажилд оролцдог болгов. Түүнчлэн урд хөршид ид ковидын тархалтын үеэр айлчилж, 30 мянган хонь бэлэглэх амлалт өгснийг Засгийн газрын харьяа ТӨХК-иуд л нугалав.

Тэрбээр шүүх дэх эрх мэдлээ үнэмлэхүй зузаатгаж, Монгол Улсын гурван Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд тэргүүтнийг толгой дараалан ял уншуулж чадсан. Олон нийтийн зүгээс алга ташилт авсан эл үзэгдлийн ард хувь хүний шинжтэй улстөрийн өшөө авалт ч асар их байв. Нөгөө талд ял авахгүйн тулд асуудалтай томчууд хамаг байдгаа барьж очсон гэх хөшигний ард энгийн журмаар яригдах болов. Эцэст нь ганцхан өгүүлбэрээр дүгнэхэд, Ерөнхийлөгч өөрийн сайн, муу зорилгуудаа хамгийн сайн биелүүлж яваа улстөрч эрхгүй мөн билээ.

ХҮН, МАХН-ТАЙ ЗЭРЭГЦЭХҮЙЦ БҮТЦИЙН ЖИЖИГ НАМ БОЛТЛОО АН УНАЖ ДОРОЙТОВ

АН-аас УИХ-ын сонгуульд ердөө 9 суудал авч, С.Эрдэнийн тунхагласан ардчилалд хамгийн ойртсон гэх шинэчлэл нэр төдий байсныг харуулсан он байлаа. Тойрог хуваарилах ажилд З.Энхболдын нөлөө хэт их орж, сонгуулийн зардалд цуглуулсан мөнгөө намын дарга нь өөрөө “идчихсэн” гэх онигоо хүртэл хөшигний ард өрнөв. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН ердөө л бүтцийн жижиг нам болсон, ХҮН, МАХН-аас ялгарах зүйлгүй, “Тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй” гэх мессэжийг ард түмний сонголт өгсөн.

Харин орон нутгийн сонгуулиар АН маш сайн үзүүлэлттэй давхисан нь  цэвэр Ерөнхийлөгчийн нөлөө байлаа. Тэрбээр АН-ын гишүүдийг ЕТГ-ын санхүүжилтээр төмөр зам үзүүлж, орон нутгууд дахь нэгжүүдээ услах ажлыг уйгагүй хийв. Мөн их хэмжээгээр одон тэмдэг тараасан нь үлэмж их нөлөө үзүүлсэн. Нөгөө талд монгол дахь ардчиллын үзэл санаанд хайртай эгэл ард түмний түрлэг байгааг харуулсан юм.

Гэвчиг эдүгээ “Магтсан хүүхэн хурим дээрээ унагадаг” үлгэрээр АН тэр чигтээ Ерөнхийлөгчийн тамгын газрын халаасанд орж, дүрмийн шинэчлэл, намын дарга тэргүүтэн нь зөвхөн төрийн тэргүүний зохиосон дүрмээр явдаг болов. АН-ын хуучин лидерүүд Х.Баттулгын эл үйлдлээс зугтааж, нөгөө талд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэх эрхзүйн тайлбаруудад анхаарах болжээ. Нэг нам эрх барьж буй энэ үед АН хүний суурь эрх, эрх чөлөөний агуулгыг ярихаасаа илүү аль чадамжтай улстөрчид амин хувиа бодохыг л илүүд үзэх нь болсон нь харамсалтай.

УЛСТӨРИЙН ХОРИГДЛУУДЫН ТООГ ҮЛЭМЖ НЭМСЭН ЖИЛ БОЛЖ ӨНГӨРӨВ

Улстөрийн хүрээнд 2020 онд өрнөсөн онцлох үйл явдлуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нар “аавын хаалга” татсан явдал зүй ёсоор багтана. Тэд ч дангаар биш. Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар ял сонссон. Цаашлаад УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар ял авав.

Түүнчлэн нэгэн цагт цагдаа, хүчний байгууллагыг атгаж явсан Б.Хурц ч “аавынд” хэдэн сар суув. Хөшигний ард “Ерөнхийлөгчийн ширээн дээр улстөрийн 40 ял авах хүний нэр байгаа” гэж хэсэг ярьцгаав. Үнэхээр ч дээрх эрхмүүдийг дагаж ял авсан хүмүүсийн тоо 40-д нэлээд дөхөв. Нөгөө талд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хэргээс Б.Ганбат, Г.Золжаргал нар хэргээ тусгаарлуулах нэрээр “сугарч”, “Ачит-Ихт”-ийн эзэд хэсэг сандарч байгаад тогтов. Үүнийг улстөрийн хов ярьдаг хүрээндээ “Ерөнхийлөгчтэй тохиролцсон” гэх үгээр илэрхийлэл хийцгээв.

Улстөрийн албан тушаалтнууд ял авсан нь нэг талаас хэргийн процесс нь хэдэн жилээр замхарч байгаад, алга болдог найрааны тогтолцоог эвдсэн сайн талтай. Гэвч нөгөө талд эдгээр эрхмүүдтэй тохиролцоо үүсгэх замаар МАН-ын 100 жил, Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өршөөл үзүүлэх нь тодорхой болов. Давж заалдахаар ихэнх нь ялаа хөнгөлүүлсэн тул ирэх жил магадлангаар суллагдах юм.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ЭДИЙН ЗАСАГ БА СОНГУУЛЬ ДАВХАЦСАН ЖИЛ

“Би Сангийн сайдаар ажиллаж байгаа хугацаандаа төсөвт тодотгол хийхгүй” гэж зүтгэдэг “улсын нярав”-тай. Нөгөө талд “Та бүхэн ОУВС-гийн хөтөлбөр хамрагдаж байгаа учраас дураараа дургихгүй” гэж сануулдаг гадаад түншүүдтэй. “Сонгууль боллоо. Соёлын төв, сургууль цэцэрлэг л тойрогтоо ахиухан тусгуулмаар байна” гэж Сангийн сайдыг хормойлдон дагасан УИХ-ын гишүүдтэй. “Энэ ч ТӨХК-иасаа мөнгө өг, тэндээс ч санхүүжилт  гаргая” гэж шахдаг төрийн тэргүүнтэй.  

Хажуугаар нь ковид тархах эрсдлийг хумих зорилгоор бараг оны эхнээс хөл хорьчихсон. Ер нь есөн шид нь бүрдсэн байдалтайгаар Монгол Улс 2020 оныг давж байна. Азийн хөгжлийн банкнаас манай улсын  эдийн засгийг “2020 онд нэлээд агшина. Гэхдээ 2021 онд сэргэх тул өөдрөг бай” гэх прогноз дэвшүүлж байсан. Ядахад сонгууль давхацсан жил тул Засгийн газраас хурааж хуримтлуулсан хэдээ зах зээл рүү гаргаж шидэхээс өөр сонголт үлдсэнгүй.

Уул уурхайн экспорт үлэмж хумигдаж, тэр хэрээр дотоодын зах зээл дээрх мөнгөний урсгал удаашрав. Дөрөвдүгээр сард төсвийн зардлыг хумих замаар нийгмийн халамж нэмэгдүүлэх, ААН-үүд дээрх татварын бодлогыг хумих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Үр дүнд нь ААН-үүд аравдугаар сард өлгөн салган байдлаар гэлдэрцгээх боломж үүссэн гэж болно. Гэвчиг оны эцсийн хөл хорио эдийн засаг 2-3 жилдээ сэргэхүйц удаашралыг бий болгов.

ТӨХК-ИУДААРАА ТОГ, УС, ЦАХИЛГААНЫ МӨНГӨ ТӨЛҮҮЛЭХ У.ХҮРЭЛСҮХИЙН САНАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАВЛАА

Ковидын үеийн эдийн засгийн арга хэмжээ эцэстээ ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан пи арт зориулагдаж эхэлсэн нь нууц биш. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүрт 1 сая төгрөг олгох санаачилга гаргаж, олон нийтэд жигтэйхэн таалагдав. Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард “Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ ш тээ” гэх сануулгыг эс тоож, хамаг байдгаа гөвчихсөн засгийн газарт ийм санхүүгийн чадамж хаанаас байх билээ.

Гэхдээ Засгийн газар тунчиг мэргэн санаа бодож олсон. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-ээр ирэх оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ААН, айл өрийн тог, цахилгаан, усны мөнгийг төлүүлэх гаргалгаа. Үүнд нийтдээ 650 тэрбум зарцуулагдах бөгөөд Х.Бадамсүрэн захирал “Яаж ийгээд гаргана” амлалт өгөв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, онцгой дэглэм нэрээр цөөхөн хүний хяналтад очиж хөшигний ард мөнгө угаах асар их ажил хийсэн гэгдэж буй.

Эл гэмээ цайруулах нэг боломж Х.Бадамсүрэн захиралд олдсон гэж болно. ТӨХК-иудыг ашиглаж болох Ерөнхийлөгчийн санааг засгийн газар ингэж өөр дээрээ тусгаж авлаа. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн дэмжлэгчээр шахмал түлшний үнийг 75 хувь буулгах ажлыг эхлүүлэв. Гол нь, ААН-үүдээс НӨАТ, НДШ-ийн татвар авахгүй бол улсын төсөвт үлэмж хохирол үүснэ. Үүний оронд “ААН-үүдийн ус, тог, цахилгааны үнийг төр чөлөөлж өгье. Татвараа төлөөд, ажлын байраа хадгал” гэх агуулгаар шийдвэрээ гаргасан нь энэ юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнгөрч буй 2020 оны улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудын ерөнхий ньюанс ийм байна. Дээрх хэсгүүдэд Сангийн яамны шинээр босгосон бонд, Монголбанкны своп хэлцлийг сунгасан хийгээд НИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгчийн 31 нь албан тушаал авсан, Ч.Сайханбилэг зугтсан хэвээр ч Ц.Элбэгдорж эргэн ирж элийрэхдээ монгол бичгийн асуудлыг шүүрэн авсан зэрэг багсаархан үйл явдлуудыг нэрлэсэнгүй.

Мөнхүү эрх баригч нам өөрсдөө ая тухтайгаар засаглахын тулд Ковидын хууль гаргаж, тэр сиймхийгээр Г.Загджав, Н.Гантулга тэргүүтэй муу хүмүүс албан тушаалд очиж, У.Хүрэлсүхийн найз нар толгой дараалан албан тушаал авч хийрхсэнийг оны тоймд онцолсонгүй. Учир нь, эдгээр нь хэт субьектив шинжтэй зүйлс юм. Том агуулгаараа сонгуулиас сонгуулийн бэлтгэлд шилжсэн энэ онд Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хамгийн ихээр тодрох амбицаар ажилласан бөгөөд тэдний сүүдэрт бусад улстөржилт баахан ядмаг харагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2020-12-21 08:35

Өглөө эрт уншлаа. Эгүүр та�##�агддаг шүү

Зочин
Зочин
2020-12-21 13:18
Reply to  уншигч

НАМДАА БАЯРЛАЛАА ГЭЖ ОЙРД НЭГ ХЯТАД ТОСГОНЫ ТАРИАЧНЫ ХЭЛДЭГ ТОТЬ ШИГ ДАВТДАГ УГ БИЙ. ТЭГВЭЛ ОДОО КОРОНАВИРУСЫГ ГОЛОМТЛОН ТАРААЖ БАЙГАА НАМДАА БАЯРЛЛАА. ШАДАР САЙД Я.СОДБААТАР-ЖДУЧИН, НИЙСЛЭЛИЙН ЭРУУЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА БЕГЕЕД 60 ТЭРБУМЧИН, БАДАМЖУНАЙТАН ХУРЦТАНГИЙН НАЙЗУУД БОЛОХ Л.ТЕМЕРБААТАР НАР ОГЦОР НЭН ДАРУЙ БОЛЖ ЕГВЕЛ ЕНЕЕДЕР МЕСТЭЭ ЧЕЛЕЕЛЖ ДАРУЙ �######�ЦГАА АРД ТУМНЭЭ ШУУД АЛЖ БАЙНА??!!!! ЯММАР Ч ЗОХИОН БАЙГУУЛТТГУЙ

ИРГЭН
ИРГЭН
2020-12-21 09:32
Reply to  уншигч

эгүүр үнэхээр сайн мэдээлэлээ сэлбэж сайн шинэчилдэг эртэч агуулга чанар дажгүй гээд сайн т�##�тай амьжилт

зочин
зочин
2020-12-21 09:22

хоёр мангар юм тодрох гэж үзэлцсээр он дууслаа

Зочин
Зочин
2020-12-21 13:47
Reply to  зочин

BULCHINGUUD mandtugai bur ih tovoih boltugai

Зочин
Зочин
2020-12-21 12:00

Энэ хоёрын ядуу гэж байхгүй ээ. Улсын төсөв ядууд байна. Бид бүгдээрээ,чи би гэхгүй ер нь ядуу оронд төрсөн шүүдээ. Нэгнээ муулаад яах вэ

Уншигч
Уншигч
2020-12-21 12:08
Reply to  Зочин

Цаад утгыг нь ухаж ойлго доо. Энэ хоёрыг ядуу гээгүй. Эдний гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлж буй үйл нь нь л ядмаг байна гэсэн бна ш дээ.

Zochin
Zochin
2020-12-21 16:17

Sterss hereggui aliig n ch songohool baichih . Ireh jilees ekhelj sanal ugch sural da

UBTZ Akhmadiin holbooni hamt olon
UBTZ Akhmadiin holbooni hamt olon
2020-12-21 18:00

Odoogiin udirdlaguud harin ch zuv sain ajillaj baina.Zasgiin gazar mash zuv shiidveruud gargasand ard tumen talarhaltai baina.Tur zasgaa baiga l uulj baidag hutgagchdiig buu too.

Зочин
Зочин
2020-12-21 22:35

Ene shine jileer Jenko guai bas l zeeltei zeelguigeer ni yalgah yum bolovuu esvel uuriinhuu ovooj otsoison hurungunuusuu 1 saya tugrugiin amlaltaa biyeluuleh yum bolovuu

Сэтгүүлч сайн бичжээ
Сэтгүүлч сайн бичжээ
2020-12-22 01:50

Сэтгүүлч нүдэнд харагдт�##� логиктой, нөхцөл байд�##�д дүн шинжилгээ хийж дотор нь байгаа мэт кино шиг дүрсэлж сайн бичжээ. Соёлын сайд гэх тэр нөхөр л Үндэсний аюулгүй байд�##�тай холбоотой ноцтой асууд�##�д я�##�т ч үгүй холбогдчихлоо доо. Энэ байдлаас яаж гарах юм байгаа юм. Бу�####�ар бол сайдууд ажилаа сайн хийж байна.

Өвгөн
Өвгөн
2020-12-22 08:34

Энэ УИХ..засгиин газар маш чадамжгүй хүмүүсээр дүүрсэн. Иим сул үлбэгэр бдлаараа хол явахгүй ээ. Маш их хариуцлагагүй ажиллаж бна. Дэлхии даяар тах�##�д нэрвэгдэж түгшүүртэй бхад санаа авч дээд зэргээр хян�##�т.хамга�##��##�таа чангаруулах ёстой бт�##� хөнжилдөө хөлөө жиилцэж.�##�бан туша�##� найма�##�цаж.бие биениихэ �######�ииг ухаж.амин хувиин эрх ашигаа хамга�##�ж.эх орныхоо эсрэг ажиллаж тэнэгтсээр явт�##� дотооддоо х�##�двар тарааж.ядарсан ард түмнээ элэгээр нь хэвтүүлж орхисон. Одоо эдиин засагаа яаж аврахуу. Гадны тусламж.зээл горьдоод сууж бна.

Холбоотой мэдээ

Back to top button