НИЙГЭМ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжих эсэхийг УОК хэлэлцэж байна

Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос одоогоор 62 халдвар илрээд байгаа билээ. Өнөөдөр л гэхэд 32 хүнээс халдвар илэрсний 30 нь тус эмнэлгээс бүртгэгдсэн.
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас УОК-ын ээлжит бус хуралдаан 12.00 цагт эхэлсэн. УОК-ын хурлаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих эсэхийг хэлэлцэж байна.
Үүний дараа Засгийн газар 15.00 цагт хуралдана. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.