НИЙГЭМ
Улаанбаатарт нэгдүгээр сарын 6 хүртэл хөл хорио тогтоох санал УОК гаргажээ

УОК өнөөдөр 12.00 цагт ээлжит бусаар хуралдан, хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.
Баянзүрх дүүрэгт шинэ голомт үүсэн, өдрөөс өдөрт халдварын тоо хурдацтайгаар нэмэгдэж буйтай холбогдуулан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих эсэхийг хэлэлцжээ.
Улмаар Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 6 хүртэл хөл хорио тогтоох санал гаргав. Одоо Засгийн газрын хуралдаан 15.00 цагт болно. Хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргана.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.