НИЙГЭМ

Улсын бүртгэлийн ерөнхий газар ажлын тусгай горимд шилжин ажиллаж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн энэхүү хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар ажлын тусгай горимд шилжин ажиллаж байна.

Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байрнаас авч, харин бусад /иргэний, эд хөрөнгийн/ улсын бүртгэлийн үйлчилгээг нийслэлийн 9 дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд авах боломжтой.

Халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед  хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгэлийн байгууллагад очилгүйгээр татварын цахим систем болох www.etax.mta.mn хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй.

Түүнчлэн, та барьцааны болон зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол тухайн харилцдаг арилжааны банкны ажилтанд улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлэн өгснөөр тухайн банкны ажилтан таны өмнөөс улсын бүртгэлд бүртгүүлэх юм.

Та өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан үйлчлүүлэх, аль болох олон нийтийн газраар явахгүй байж холбогдох дугааруудаар зөвлөгөө мэдээллээ авч, цахим үйлчилгээг сонгохыг зөвлөе.

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button