Нийгмийн

АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгодог болно

УИХ-ын чуулганаар өчигдөр /2020.12.24/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

ХУУЛИЙН ТӨСӨЛД, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэж өөрчлөн найруулах зохицуулалт багтаж буй.

Уг зохицуулалт албан ёсоор хуульчлагдвал АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгодог болох хууль эрхзүйн орчин бүрдэх юм. Дашрамд сонирхуулахад, одоогоор АТГ-ын дэд даргын суудал эзгүй байгаад бөгөөд хууль батлагдсаны дараа тус агентлаг дотоодоосоо томилох чигтэй байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мудаакууд аа 60 тэрбумчид аа
мудаакууд аа 60 тэрбумчид аа
2020-12-25 11:18

МАЛНУУДАА БУРУУ ШТЭЭ!!!! АТГ-ЫН ДАРГЫГ ЕРөНХИЙЛөГЧ ТАВИХГУЙ БОЛ ЯГ ИД ИДЭЖ БАЙГАА АГЕНТЛАГИЙН ДАРГА, САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШүүДЭД ЧИНЬ МАШ ГОЕ ТААТАЙ ОРЧИН БүРДЭЖ БАЙНАА Л ГЭСЭН үГ??????? ИНГЭЖ БОЛКУЙ ОЙЛГОВ УУ

Холбоотой мэдээ

Back to top button