НИЙГЭМ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагчаас коронавирус илэрчээ

НЭМЭЛТ: 11 цаг 50 минут


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Хавдар судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн хоёр эмчийн шинжилгээнээс коронавирус илэрсэн. Харин нэг сувилагчийн хариу эргэлзээтэй гарсан учир баталгаажуулах шинжилгээ авч, нийтэд зарлана гэв. Одоогоор тус эмнэлгийн 327 эмчийг шинжилгээнд хамруулж, үйл ажиллагааг түр зогсоогоод буй аж.


11 цаг 02 минут

Хавдар судлалын үндэсний төвөөс коронавирусийн батлагдсан тохиолдол илэрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмнэлгийн эмч, сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотойгоор үйлчилгээг зогсоогоод буй аж. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button