НийгмийнУЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Хэрвээ энэ хуулийг баталвал иргэд ААН-ийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулийг өршөөнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барихаар болсон талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “2017 оны Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан мэдээ бий. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болчихоод байна. Өнөөдөр энэ цар тахалтай, иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа.

Өнөөдөр маш олон иргэн Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Сайд, дарга жирийн албан хаагчид, цагдаа нарыг торгуулийн төлөвлөгөөг гүйцэтгэдэг нөхцөл бүрдчихээд байна. Энэ хуулийг өргөн барьснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм.

Урьдчилсан байдлаар энэ хууль нэг сая гаруй иргэдэд шууд нөлөөлнө гэсэн тооцоо бий.  Иргэд, аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Ихэнх иргэдийн торгуулийн хэмжээ нэг сая хүртэлх төгрөг байгаа. Торгуулаа төлж чадаагүй иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Торгуулиа төлж чадахгүй байгаа иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж бн гэж яаж худлаа хэлж чадаж бн торгуулиа төлж чадахгүй бгаа тохиолдолд шүүхийн шийдвэтр гаргуулна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна тэгээд л өөр арга замгүй мухард####д орж байгаа ш дээ

  2. Өөр олигтойхон зүйл санаачилж хийгээч хүмүүсийн хийсэн ажилыг үнэгүйдүүлсэн ажил санаачилж явахын.

  3. НӨЭТын хууль нийгмиын даатг#### нөхөн төлөх хууль хугацаа сунгах хууль өргөн барисан одоо ахихд нэг хууль хэрэг баына уу

  4. Ш#### дэмий элий б####ай юм санаачилж улс оронд гай болж байх юм. Чамайг ямар өр төлөөд ####ь гэсэн биш. Нэр нүүрийг өөр зүйлээр олдог байхаа

  5. Монгголчууд өршөөлийн хууль хүлээгээд суудаг боллоо. Пүрэвдорж мэтийн гарууд иргэдийнхээ эрсдэлгүй, аюулгүй байдлыг хамга####ах т####аар ямар ч ойлголтгүй амьтан.

  6. За хуулиа зөрчсөн л бол торгуулах л хэрэгтэй юун өршөөл энэ тэр вэ? Тэгвэл торгуулиа төлсөн хүмүүст нь мөнгийг нь буцааж өг цаг тухайд нь төлж байсан иргэд хохирох ёстой юмуу замын түгжрэлээ багасгана л гээд байдаг тэр их торгуультай хүмүүс чинь л түгжрэл үүсгэж байгаа шүү дээ өөрөө нэг хууль батлуулчихв#### хэдэн саяыг авч хармайлчих гээд л үзээд байх юмаа ард үлдэх уршиг нь бол тэгээд л хамаагүй болно биздээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button