Нийгмийн
75 настай иргэн вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ

Израил улс энэ сарын 20-ноос эхлэн эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхныг вакцинжуулж буй. Харин тус улсын 75 настай оршин суугч даваа гарагт коронавирусийн вакцин хийлгэсэн боловч удалгүй нас баржээ. Тэрбээр “Pfizer” компанийн вакциныг хийлгэсэн байна. Гэсэн ч Израилд вакцинжуулалт үргэлжилж буй бөгөөд вакцин хийлгэсэн хүний нас барсан шалтгааны олж тогтоох комисс байгуулахыг Эрүүл мэндийн яам үүрэг болгосон байна.
Эх сурвалж: tass.com