Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Израилд өгдөг цэргийн тусламжийг зогсоохоо мэдэгдсэн нь хэтэрхий оройтсон алхам боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт /2026.11.03/ мэдэгдэл хийхдээ АНУ-аас Израилд олгодог цэргийн тусламжийг энэ жилийн сүүлээр зогсооно гэжээ. Энэ алхам нь Израил Газын зурваст явуулж буй геноцид зэрэг хэрэгт ихээхэн дургүйцсэн америкчуудыг ятган сэнхрүүлэх зорилготой бололто. Гэвч цэргийн тусламжаа зогсооно гэж мэдэгдсэн нь хэтэрхий оройтсон алхам боллоо. Учир нь Ардчилсан нам Конгрессын сонгуулиар дээд болон доод танхимд олонх статусыг авчээ.

Вашингтон жил бүр Израил 4 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг буцалтгүйгээр олгодог. Энэ тусламжаа зогсоосон ч АНУ Израилд зэвсэг худалдсаар байх юм. Израил бол нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд 18-т ордог баян улс. Тийм ч гэсэн АНУ Израил цэргийн болон эдийн засгийн буцалтгүй тусламж ихээхэн хэмжээгээр өгдөг. Газын зурваст геноцид үйлдэж, Ливаны газар нутгийг эзлэн түрэмгийлж, Ираны дайныг эхлүүлсэн гэх мэт дурдвал маш олон асуудалтай Израилд АНУ-аас ийм их хэмжээний буцалтгүй тусламж өгч буйд америкчууд дургүйцдэг юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button