НИЙГЭМ

Монголбанкны 2020 онд худалдан авсан үнэт металл 23 тоннд хүрчээ

Монголбанкны 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөлөө.  Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилд худалдан авсан үнэт металл 100 тн-д хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3,7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн юм.

Ийнхүү үнэт металлын худалдан авалт амжилттай өсөхөд Дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 21 хувиар өссөн, томоохон алтны үндсэн орд ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэн, хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлөв. Түүнчлэн Монголбанкнаас Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилтын үр алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч 1,7 тэрбум ам.долларт  хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байхад томоохон хувь нэмэр оруулав. Мөн өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул, Баянхонгор аймагт  үнэт металл худалдан  авдаг болж, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүн болон төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан гэх мэт үр дүнд Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button