ОРОН НУТАГ

Сэлэнгэ аймаг өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/348 дугаар захирамжаар Алтанбулаг, Сүхбаатар сумыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүллээ.

Мөн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг жагсаалтаар баталлаа. Түүнчлэн Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын Засаг дарга, Онцгой комисст даалгалаа.

Мөн дарс, шар айргийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Хил га####иараа тах#### оруулч тараачихаад, дараа нь хян####тандаа оруулах гэж байна гэж хөл хорио бөөн юм болсоор байт#### улсын эдийн засаг ард түмэний амьдр#### сүйрлээ.

  2. ИРГЭД ЭЭ, Та бүхэндээ шинэ оны мэнд дэвжүүлж, эрүүл саруул эрч хүчтэй байхыг ерөөе!
    Цар тах#### бидний амьдр####ын аз жарг####тай мөчүүдийг хязгаарлаж, улс эх орон, айл гэр бүлийн амьдр####д ямар их хохирол учруулж байгааг бид Сайн Ойлгож байгаа. Бидний төлөө Маш олон хүн өвлийн хүйтэн сэрүүнд биеэ хайрл####гүй, гадаа доторгүй нойр хоолоо хугаслан ажиллаж байгааг ч бид харж байна. Нэг л зүйлийг та бүхнээсээ эрхэмлэн хүсье: Ухамсартай байж, Хариуцлагатай хандаа ч ээ! Гэртээ байгаад, гадуур явах Чух#### шаардлага гарлаа гэхэд Ариутг#### маш сайн хийгээд бай л даа. Төрсөн өдөр гэх мэт “тэвчиж” болох зүйлүүдээ хойш тавиад, эсвэл зөвхөн Гэр бүлдээ л зохицуул л даа, болно ш дээ. Аль болох хохирол багатай, Хурдан давб#### бидэнд л үнэхээр олон т####ын ашигтай шүү дээ, Хүмүүс ээ. Эцэст нь Төр засаг, Онцгой комисс, Бүх эмнэлэг, эмч сувилагч асрагч, тусгаарлах байрныхан гээд ЭНЭ нөр их ажилд хүчин зүтгэж буй Бүх хүмүүс, Байгууллагад иргэн хүний чин сэтгэлийн Т####арх#### илэрхийлж, ИРГЭДЭЭ УРИАЛЖ байгааг болгооно уу. Монгол хүний саруул ухаан ЯЛНАА

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button