УРЛАГ

Монголд анх удаа ШӨНИЙН КЛУБТ варьете жүжиг тоглогдоно

Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн “Саксафон” моно жүжиг өнөөдөр “New marquee center”-ийн тайзнаа 21 цагаас үзэгчдийн хүртээл болно.

Уг моно жүжиг нь театрын тайзнаа бус шөнийн клубт тоглогдох төдийгүй монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй “варьете” хэлбэрт оруулан тавихаар болжээ.

Жүжгийн гол дүрд “Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр үзэгчдийн танил болсон СТА Э.Батхүү тоглох бол, уран нугараач Ж.Цэрэндулам, балетчин Т.Батцэцэг нар тус уран бүтээлд оролцож байгаа юм байна.

Сонирхуулахад “Варьете” нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн урлаг юм. “Варьете” гэдэг үгийн утга нь онцгой содон үйл явдал гэж орчуулагддаг.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button