НИЙГЭМ

Үлэг гүрвэлийн музейг татан буулгах тогтоол гарчээ

"Үлэг гүрвэлийн музейг наймдугаар сарын 1-ны өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулах" 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас 281 дүгээр тогтоол гаргажээ.

Музейн эд хөрөнгө, үзмэр, эд өлгийн зүйлсийг Байгалийн түүхийн музейд балансаас балансад шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагатай хамтран 2019 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосон байна.

Байгалийн түүхийн музейн шинэ барилга баригдах хүртэлх хугацаанд иргэдэд үзвэрийн танхимаар үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг мөн  үүрэгджээ.

Үлэг гүрвэлийн музейн үзмэрийг одоогийн байранд биш шинэ танхимд үзүүлэхээр болсон байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-28 09:13

Propecia Princesa Acquistare Viagra Online cheapest cialis Inexpensive Cialis Online Bay Ventolin Acheter Levitra En Fr

Холбоотой мэдээ

Back to top button