НИЙГЭМ

Согтуудаа машин жолоодсоны улмаас хоёр осол гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 244 дуудлага, мэдээлэл иржээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэн байна.

2021 оны нэгдүгээр сарын 2-нд 22.40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын зам, Тэнүүн төвийн баруун замд Toyota prius маркийн жолооч У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тус төвийн баруун урд буланг мөргөж, зорчигч 20 настай, эрэгтэй Б гэмтсэн.

Нэгдүгээр сарын 3-ны 20.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн II дугаар хороо Улиастайн зам, Lexus RX-270 маркийн автомашины жолооч М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын голын хашлага мөргөжээ. Улмаар жолооч 37 настай, эмэгтэй М гэмтсэн байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button