НИЙГЭМ

“Цэс хайрхан” ХХК хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт хүсчээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд “Luxurious” дарсны гадна талын шошго, наалтыг нь хуулахад дотроос нь оргилуун дарсны шошго гарч ирсэн гэх шүүмжлэл гараад буй.

“Цэс хайрхан” ХХК албан ёсоор тайлбар хийн, уучлалт хүсчээ.

Тэд “Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.

2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.

Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.

Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.

Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 11,12-ны өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

худлаа шаахаа боль ямарч үйлдвэр эхлээд савлаад дараа нь шошго наадаг

Азгүй Монгол
Азгүй Монгол

Бүгд салтаагаа хараад эвгүй тонгойж зогсдог нь яаж бгам. Жапануудыг дуурайж бгаамуу...ха ха...Монголчуудад зохидоггүй юмаа..тэгээд ч ямарч эвсэл алга та нарт.. Цаашид танай бүтээгдэхүүнииг хэнч авахгүй..Угаасаа зах зээлиин хууль нь үйлчилдэг юм. Би гомдлоо барагдуулах болно. 10 ш лонх,талон нь бгаа шүү муу зальтай шаарнуудаа...Хэзээ Монголчууд зах зээлд суралцах юм бэ...Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих сэтгэл ингээд дуусааскии...

t1
t1

tenegterei yagaad buhiij bolohgui gj uher mongol mini
]

Zochin
Zochin

Yun uuchlalt anhnaasaa hariutslaga aldah èsgui shd vndesnii vildveree demjii l gd bga iim hogiin uchraas demjih vnheer hvndreltei bdag baihgui yu gadna naaltiig huulaagui bga ym chni ariutgald oroogui ni medeej bayr èsloliig dalimduulj buuduulaal hayna gj tootsoolj ashig honjoo harsan busarmag vildel durgui hvrch bn

Ууганаа
Ууганаа

Мэдсээр байж Монголчуудыг ингэж тэхэгтүүлэж болно гэж боддог юм байхдаа ёстой хол очиж хуц тэнэгүүдээ бүх зүйл төгс байх албагүй харин чинь сэтгэлээсээ хийсэн шиг хийж сур эргүү дагзнуудаа хүнийг шулхын төлөө төрсөн гөлөгнүүд

Зочин
Зочин

Энэ ажилчид ямар буруутай гэж өөрийгөө вэ. Ёстой ямарч буруугүй ажлаа л хийж бгаа шүү дээр. Захирал гуай нь өөрөө ард түмнээс уучлал гуйх ёстой биздээ.

Зочин
Зочин

Ok mash tseverhen uildver bn shde ug ni er neg aldaj ereg neg nurdag gej Mongolchuud yaridag uuuchilj bnaa amjilt husie ! Iim tsembger uildveriig durtai duh ni barij chadaddgui yum oilgoh neg ni haraad l oilgono nuser ih hudulmuruu neg
aldaanaas bolj ballah ni bn shde surgamjtai l yum bn

Зочин
Зочин

Манайхан УУЧЛААРАЙ-г анх хэлэхэд хэцүү байсан байхөө.
Одоо бол ЭРСДЭЛ-ийн хамгаалалт, ТОМ СОЁЛ гэдгийг ойлгож эхлэсэн.

Billy
Billy

Одоо эдний үйлдвэрлэсэн алтан мөнгөн архи дарс ч байсан бүү худалдаж аваарай. Тонгойж бөхийнө үү, сөгдөж мөргөөд шал арчина уу хамаа алга, нэн ширхэгийг ч авах хэрэггүй. Тэгж байж л хаширна. Үндэсний үйлдвэрлэгчээ хат, луйварчид

Зочин
Зочин

Za z##l aa

Back to top button