Я.Содбаатар: “Мөнххада” компани байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан

Засгийн газар өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна.
УОК-ын дарга Я.Содбаатар “Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах чухал. Ойрын, дам хавьтлуудыг тодорхойлоход зарим нь нууцаар арга хэмжээнд оролцсон, байрны найранд очсон, 5-10-уулаа салхинд гарсан, 3-4-үүлээ нийлж архи уусан зөрчил илэрч байгаа.
Тухайлбал, “Мөнххада” компани бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн урд өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-нд байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан. 14-22-нд тухайн байгууллага ажилласан.
Халдвар илэрсэн “Тэнүүн-Огоо” компанийн жолооч 10-аад хүнтэй салхинд гарсан. Монголчууд бид цөөхүүлээ. Цагдаа, эмч, шат шатны байгууллагад ингэж их хичээж байхад иргэд ухамсартай байхыг уриалъя” гэлээ.
Г.ЖАРГАЛ
Үнэхээр хариуцлагагүйн туйл юмаа. Хариуцлага тооцоорой
Тах#### гэдэг аюул тархинд нь цочроо өгдөггүй хүмүүсийг түрийвчээр нь дамжуулаад олигтойхон цочроогооч. Эрэлхүү хүмүүсийн гайгаар нийгмээрээ хэлмэгдэж амьдрах хэцүү байна.