НИЙГЭМ

АН-ын зөвлөл: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё

Өнөөдөр /2019.07.31/ Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хандан өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

АН-ын зөвлөл холбогдох асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүнийхээ хүрээнд өчигдөр /2019.07.30/ хуралдаж, өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан гэдгийг хэлэв. Уг асуудалтай холбоотой, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц болон шинэ зүйл заалтууд нэлээдгүй маргаан дагуулж байгааг мөн дурьдлаа.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭН НЭГНИЙ ЯВЦУУ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЁСГҮЙ-

“Парламентийг тогтолцоог сайжруулах, ардчиллын үнэт зүйлийг төгөлдөржүүлэх ардчилсан намын байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт монгол түмний ирээдүйтэй холбоотой асуудал учраас хэн нэгний явцуу эрх ашгийг өмгөөлөх ёсгүй гэж харсан. Аливаа нэг УИХ-ын гишүүний явцуу эрх ашгийг хамгаалж, гүйцэлдүүлэх ёсгүй гэдэг хамаарч буй” хэмээн АН-ын дарга Д.Эрдэнэбат хэллээ.

АН-ын зөвлөл чухал тодорхой гурван зүйлийг онцлох ёстой гэж үзсэний дотор, сонгодог парламентийн хуульд нийцүүлсэн засаглалын хуваарилалтын тухай асуудал багтаж байна. Хоёрдугаарт, төрийн эдийн засаг, мөнгөний бодлого. Гуравт, төрийг хариуцлагажуулах асуудал. Үүн дээр нэмээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн парламентаар биш, ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэсэн анхны байр сууриа баримталж байгаагаа илэрхийлэв.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БОЛЪЁ-

АН-ын дарга Д.Эрдэнэбат,

“1992 оны шинэ үндсэн хуулиар бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ амжилтад хүрч чадсан. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс парламентийн засаглалын хэлбэрийг хадгалсан 2015 оны нэмэлт өөрчлөлт хийх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Нэгт, МУ-ын ерөнхийлөгчийн УИХ-аас  сонгодог болох. Хоёрт, төрийн эдийн засаг санхүү, төсвийн сахилга бат хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх  асуудал. Гуравт, ард түмний засаглах эрхийг хангах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болох гэсэн үндсэн гурван байр суурийг илэрхийлж байна” хэмээгээд цааш,

“Хэрэв улс төрийн олонхоор хүч төрөн батлах оролдлого хийх аваас зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд ард түмний санал асуулгаар тогтоох төслийг УИХ-д мэдүүлнэ” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
So.d
So.d
2019-07-31 13:30

Erdenebatiin devshuulj bui sanaluud suv shuu. Khen negen erh medlee nemegduulehed ashiglaj bolohgui. Yerunhiilugchiig parliamentaas songohiig demjih l heregtei dee

Холбоотой мэдээ

Back to top button