Нийгмийн
С.Эрдэнэхүү СУМАНДАА үр тариа няцалж, малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулжээ

Хотонт сумын иргэн С.Эрдэнэхүү хэмээх нь залуу үр тариа няцлах, малын холимог тэжээл, няцалбар бэлтгэх үйлдвэр байгуулжээ. Тодруулбал, 13Х9 хэмжээтэй 4 метрийн өндөр үйлдвэрийн барилга барьж, 4 хүнийг ажлын байраар хангасан байна.
Уг үйлдвэр нь өдөрт 14 тонн үр тариа няцалж, тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 25 кг-аар савлан нэг кг тэжээлийг 1200 төгрөгөөр үнэлэн худалдаалж байгаа аж. Мөн үүгээр ч зогсохгүй малчид иргэдийн хүсэлтээр будааг нь няцалж өгдөг байна.