Нийгмийн

ТАНИЛЦ: Махны үнийн мэдээлэл

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 15 зах, дэлгүүрүүд болон 3 эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.

  1. Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 11000, адууны мах 8800 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнэ хонины мах 6000-7200 төгрөг, үхрийн мах 8000-8500 төгрөг, адууны мах 6000 -6500, ямааны мах 6800 төгрөг үнэтэй байна.
  2. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Юмт бөмбөгөр худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2250, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2400-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000-3200, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байна.
  3. Баянгол дүүрэгт байрлах Барс-2, Бэст, Таван-Эрдэнэ Хархорин зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Дээрх зах, худалдааны төвд 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өглөөний байдлаар жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 8900-11500, цул мах 10500-12500 төгрөг, хонины мах ястай 7200-9000 төгрөг , цул 9000-9800 төгрөг, адууны мах 6900-8500 төгрөг, ямааны мах 8000 төгрөг байна.
  4. “Гэгээ”, “Орхон”, “21 шөнийн зах”-ууд хаалттай байв.
  5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.
  6. Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин, Баянзүрх-1 , Баянзүрх зах, Амгалан зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Жанжин, Баянзүрх-1, Баянзүрх зах, Амгалан захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500-9000, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 10500-11000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1500-1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.
  7. Сүхбаатар дүүрэгт байрлах “Бэлх” зах хяналт шалгалтад хамрагдлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины цул мах 9500, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, адууны мах 9000, Алтан тариан дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300- 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2500, элсэн чихэр 2300, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.
  8. Орхон аймгийн Номин агуулах, болон Дархан сүлд, Монфа трэйд, Тэлмэн нуур эмийн сангууд хяналт шалгалтад хамрагдлаа. Таван-Эрдэнэ захад өнөөдрийн байдлаар үхрийн мах 7500-8000, хонины мах 6800-7000, адуу болон ямааны мах худалдаалагдаагүй байна. Тус худалдааны төвүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон махны үнэ тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-06 00:47

Мах арай үнэтэй байна аа. Буулгах арга хэмжээ авдаггүй юм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button