УЛС ТӨР

“Х.Баттулга ЭСВЭЛ өөр хэн ч биш. Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал...?”

Одоогоор Шонхор товерт нэг АН, Бодь товерт дахиад нэг АН байна. Шонхор товерынхан нь Улсын дээд шүүхээр баталгаажсан дүрэмтэй. Бодь товерынхон УДШ рүү дүрмээ баталгаажуулахаар илгээсэн. Ийм нөхцөлд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх, дотоод сунгаа нь хэрхэн өрнөхийг тоймлоход хэцүү. Гэвч тэдний гол маргаан нь чухамдаа энэ сунгааны төлөөх өрсөлдөөн юм. Одоогийн нөхцөлд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицаа илэрхийлж буй нь Х.Баттулга, Ц.Оюунгэрэл. Үүн дээр Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарыг нэмж дурдаж болно. Тэд гол нь дотоод сунгаанд бүгдээрээ орж чадах уу,ганцхан Х.Баттулга гэдэг тоглогч цойлох уу гэдэг асуулт л байна.


АНХААРАХ НЬЮАНС: АН-ЫН ШИНЭ ДҮРЭМД ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛАН ОНГОРХОЙ НҮХ ҮЛДЭЭЖЭЭ

С.Эрдэнийг УИХ-ын сонгуулийн дараа хөөж явуулаад, АН дүрмийн төслөө өөрчилж, сая Их хурлаараа баталсан. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргавал дотоод сонгууль явуулахгүй, шууд намаасаа нэр дэвшүүлнэ гэх агуулга оруулсан талаар С.Эрдэнэ ч, зарим хэвлэлүүд ч хөндсөн. Тэдний УДШ рүү явуулсан гэж буй дүрмийн төсөлд, ҮБХ-ноос нууц санал хураалтаар хоёр нэр дэвшигч гаргаж болно. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч энэ нууц санал асуулгад оролцож, шүүгдэхгүй шууд Их хурал руу орно гэж тусгагджээ.

Хамгийн анхаарууштай нь, “Ерөнхийлөгчийн хүсэлтийг бусад нэр дэвшигчдийн хамт Их хурал дээр  хэлэлцэн шийдвэрлэнэ” гэх агуулга УДШ рүү явуулсан эхэд алга байна. Үүнийг Бодь товер дахь удирдлагын багийнхан “Дүрэм батлагдсаны дараа журмын төслөөр НАРИЙВЧЛАН зохицуулна” гэж тайлбарлав. Тийм ч биз, үгүй ч биз. Агуулгыг товчилбол: Хоёр тусдаа үйлчлэх хоёр заалт. Гэхдээ тэднийг нэгтгэж, хэрхэн шийдвэрлэх агуулгыг ХООСОН үлдээжээ. Энэ бол АН-ын шинэ дүрэм дэх Ерөнхийлөгчид зориулсан ээлтэй нүх юм. Түүнийг хавар болтол журмаар яаж ч хэлбэржүүлж болно.


ХҮЧ АТГАГЧ Х.БАТТУЛГА: ТҮҮНД БОЛОМЖ БИЙ, БАС ХААЛТ БИЙ

АН яг ялахаа бодвол өнөөгийн рейтинги, нөлөөллийн цар хүрээ, элдэв арга, пи-арын хүч зэргээрээ Х.Баттулгатай өрсөлдөх хүн байхгүй. Тэр бараг л Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш дараачийн сунгаандаа бэлдсэн. Түүнийг ҮНХӨ-өөр дахин нэр дэвших боломжгүй болсон гэгдэж буй. Яах аргагүй хуулийн тээг байгаа ч шүүхийн тухай хууль батлагдсаны дараа ҮХЦ дээрх хоёр гишүүний томилгоо зэргээр дамжуулж, тэр маргаанд ялах нүхээ хэдийнэ малтсан гэх. Нөгөө талд хууль эргэн үйлчлэхгүй, эрхзүйн байдлыг дордуулж болохгүй гэх агуулгууд Ерөнхийлөгчид ээлтэй тусч буй. Гол нь, тэр Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялахгүй л бол аавын хаалга татах нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр бүхнийг үүний эсрэг хийнэ гэсэн үг.

Олон нийт дунд бүхэл бүтэн “женко-изм” үүсгэж, ихээхэн дархлаатай болсон хүн бол өнөөгийн ерөнхийлөгч. Гэхдээ нийгмийн оюун санааг чиглүүлэгч гол нөлөөлөгчид түүнд ихээхэн дургүй. Хөтлөгч П.Анужин хэдэн жилийн өмнө 100 эрхмийг хийж явахдаа хөдөөгийн худаг дээр хүүхдүүдээр “Х.Баттулга сайн хүн” гэж хэлүүлсэн сцениас өнөөгийн нийгмийн уур амьсгал, ерөнхий хандлага асар хэрсүү болсоор байна. Тэгээд ч хэт дарангуйлагч төрийн уур амьсгалаас хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үзлийн хэрэгцээ нийгэмд асар ихээр үүсч, Ерөнхийлөгч үүний эсрэг чигт яваа нь өдөр хоногоор түүний үзүүлэлт буурах шалтгаан болж байна. Гэхдээ л тэр хүчтэй, арга зальтай, сайн багтай, бурханчлан шүтэгчидтэй. Түүнд хамгийн их боломж байгаа.

ӨСӨЛТ: Ц.ОЮУНГЭРЭЛИЙН НЭР ХҮНД, НӨЛӨӨЛИЙН БАЙДАЛ ЭРЧИМТЭЙ ӨГСӨХ Ч НАМ ДОТРОО...

Хөвсгөл аймгийн гаралтай, Ц.Элбэгдоржийн туслах асан, гадаад нөхөртэй, бэлэвсэн явсан, олон ном бичсэн. “Жорлонгоо өөрчилье” гэх ганцхан эдийн засгийн төсөл хэрэгжүүлсэн. Тэр ингэж өөрийн сайн муу бүх түүхээ олон нийтийн өмнө маш эерэгээр асгаж чадлаа. Сайдаар ажиллаж байхдаа Төв цэнгэлдэхийн нум сум, сурын харваагаар гадаад нөхрөө дагуулаад, өдөржин хөлхөж, яамныхаа вэбсайтыг хүртэл өөрөө хөтөлж явсан тийм уйгагүй, хөдөлмөрч, төвөггүй зан нь өнөөдрийн Ц.Оюунгэрэлийн гол зэвсэг. Түүний номууд асар сайн борлуулалттай, хүү нь нөлөөлөл өндөртэй зэрэг түмэн давуу талтай болжээ.

Гол нь, тэр хүний эрх, эрх чөлөөний агуулгыг яг хэрэгцээтэй үед нь хөндөж байгаа. Мэдээж АН хоёр салчхаад байгаа энэ үед Х.Баттулгын эсрэг Ц.Элбэгдорж нар зориуд эмэгтэй хүн тавьж, нийгмийн хамгийн шартай тэмцэгч, либериал нөлөөлөгчдийг татах зорилго тавьсан. Тэр нь ч зөв. Яг энэ чигээрээ бол Ц.Оюунгэрэлийг гадаад нөхөртэй гэхчлэн “матарлах” тусам нийгэм дэмжихээр уур амьсгал бүрджээ. Гэвч намын дотоод сунгаанд Ц.Оюунгэрэлийн ялах магадлал асар бага. Шинэ дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хүлээж авахгүй байлаа ч тэр дотоод сунгаанд эрчүүдийнхээ хорыг давна гэдэг шүхэрч Буниагийн итгэлийн гал бөхөхгүй явсаар бүтэлгүйтсэн өрнөл шиг бэрхшээлтэй харагдана.

БУСАД: Э.БАТ-ҮҮЛ, Х.ТЭМҮҮЖИН, Р.АМАРЖАРГАЛ НАР ХҮЛЭЭЛТЭД НИЙЦЭЖ БОЛОХ Ч “ХҮЧ ҮГҮЙ”

Хээр талд дуран сунгаж суугаа малчны сэтгэлд ч, гар утаснаасаа салахаа байсан хотын иргэншлийнхэнд ч нэг нийтлэг зан төрх байгаа. Тэр нь, монголчуудын язгуураасаа эрх чөлөөнд дуртай байдал. Нүүдэлчний сэтгэлгээнээс эл агуулга орчин үежихдээ хувь хүний эрх чөлөөний байдлыг илүү чухалчлах болжээ. Ялангуяа нэг нам дангаар найман жил эрх барихаар болчихсон ийм цагт, ковидын үеийн сүртэй захиргаадалтын арга хэлбэрээс уйдчихсан нийгмийн уур амьсгал дунд хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй улстөрчид “мода”-нд орохоор эрэлт өндөр болов. Үүнд хамгийн сайн нийцэх хүн бол Э.Бат-Үүл. Ард түмэн яг энэ агуулгаар түүнд хайртай.

Дээр нь хуулийн гаргалгаа, ёсзүй, зарчим ярьдаг сэхээтэн, боловсролтой идэр үеийн төлөөлөл Х.Тэмүүжин, бүр нэг тулхтай дүртэй Р.Амаржаргал нарыг АН-ынхан дотоод сунгаанд оролцоход нийцэх хүмүүсээр нэрлэж байна. Гэвч тэд нэгж тойргоос УИХ-ын сонгуульд өрсөлдөөд уначихсан. Нийгмийн хөөстэй, давалгаатай хачин цаг үед Р.Амаржаргал шиг бодьтой хүнийг хүлээж авахад хэцүү. Х.Тэмүүжин ч, Р.Амаржаргал ч намын дотоод сунгаанд фракци түшээд ч олонхийн дэмжлэг авах магадлал бага нь нууц биш.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Сонгодог парламентын засаглал жинхэнэ утгаараа бэхжиж өгөхгүй, төрийн бодлого нэг намын бүлэг дээр хайрцаглагдаж, МАН-ынхан У.Хүрэлсүх гэдэг нэг сүртэй жанжнаас айх болсон энэ цаг үед монголд Ардчилсан Ерөнхийлөгч нэн чухал уу гэвэл нэн чухал. Гэвч Ардчилсан нам өөрөө ардчилсан байж чадах уу. Энэ зарчмаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж ирэх үү гэдэг нь л өнөөдрийн нийгэмд хамаатай асуудал болжээ. Намынхаа суурь үзлийг хэт субьектив байдлаар сольсон эл хүмүүсийн хагарал МАН-д ашигтай тусаад байгаа мэт боловч монголын ардчилалд сууриараа асар их хор болж буй. Тэд Х.Баттулгыг, эсвэл Ц.Оюунгэрэлийг, булангаас Э.Бат-Үүлийг, бүр өөр нэгнийг ч Ерөнхийлөгчид дэвшүүлж болно. Гол нь шударга зарчмаас улам холдож буй нь харамсалтай. Одоо бол “Х.Баттулга эсвэл өөр  хэн ч биш” гэх ганцхан агуулгаас өөр юу ч алга, тэдний дотоод байдалд.


Өмнөх контент:

“У.Хүрэлсүх гол дүр, С.Батболд тууштай горилогч, Г.Занданшатар мөрөөдөгч. Бусад нь…” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АН гишүүн
АН гишүүн
2021-01-06 09:53

АН-ын хэдэн булдруунууд намаа сөнөөж монголын ард түмнийг төлөөлөх эрхээсээ холдож байна Баттулга мйм байхаар нам авч х�##�ааслахгүй яадаг юм

уншигч
уншигч
2021-01-06 10:17

Оюунгэрэлийн нэр хүнд өснө гэж хэлжээ үнэний ортой нийгэм өөр хандлагатай болсон

Зочин
Зочин
2021-01-06 12:00

Ан аргагүй хүний нөөцгүй болчиж. Баттулга харин яаж ан д бсан юм. Нөгөө хэд нь ичдэггүй буянууд юмаа

ZOCHIN
ZOCHIN
2021-01-06 14:15

DON JENKO ESVEL UUR XEN CH BISH

Зочин
Зочин
2021-01-06 14:16

Х.БАТТУЛГА Л ДЭНР БАЙХ ШҮҮ

zochin
zochin
2021-01-06 14:53

tom leader gedeg tordog .oyungerel yahabdee zugeer l saihanbileg shig nohoind baridag elbegdorjiin mod . nom momoor bolobsroltoi hun gaihaltai zaluus mongold hangalttai bga shudee. dugnehed oyungerel tednees yg yugaaraa iluu ym bi l hubidaa ylgarah zuiliig ni olj harahgui l bna. ymar zamaar ybj bgaad hulgaichiin ibeel door irsniig medehgui mongold nam uls tord orohod bolobsroloos iluu bildaga zavaan humuus l tend shinshilj yabdag

zochin
zochin
2021-01-06 15:22

AN aac khen ch chadakhgyi n i ard tumend oilgomjtoi MAN olon mundaguudaas eer shine hkun garga ender medlegtei ylangya olon ulsiin gadaad dotood khariltsaa , khudaldaag sain meddeg ediii
n zasagaa uls teree khudaldaagaa khetiin khegjlee zeb khardag khun l kheregtei ed nariin khen ni chadakhgyi

Зочин
Зочин
2021-01-06 15:42

Намаа нэг мөр болгох эв нэгдэл, ухаангүй байж юун улс удирдах ерөнхийлөгч.

Зочин
Зочин
2021-01-06 15:42

Намаа нэг мөр болгох эв нэгдэл, ухаангүй байж юун улс удирдах ерөнхийлөгч.

мангар баттулга
мангар баттулга
2021-01-06 16:16

Баттулгыг �######�уулах хэрэгтэй

АН гишүүн
АН гишүүн
2021-01-06 16:44

Хамгийн зөв сонголт бол Р.Амаржарг�##�. Бохир юманд орооцолдоогүй. Өндөр мэдлэгтэй, тэр тусмаа хамгийн чух�##�нь эдийн засгийн зөв баримжаатай. Сул т�##� нь хор найраанд оролцдоггүй тул мөнгөгүй, фракцгүй. С.Эрдэнэ өнгөрсөн сунгаагаар Женкогийн мөнгөөр шун�##�тай фракцуудыг т�##�даа татаж байж улаан цагаан Амаржарг�##�ын эсрэг ажиллулж ялагдуулсан. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг энэ жил Эрдэнэ Амаржарг�##�тайгаа байх биз. Бат-Үүлийг нийслэлд, Тэмүүжинг хуулийн с�##�барт хийсэн холион бантангаар нь монголчууд мэдэх болсон. Оюунгэрэл МАН-аас хэн ч дэвшсэн эн дутна.

зочин
зочин
2021-01-06 19:02

АН-1 АН-2 гэсэн хоёр нам болж УИХ-ын 11 гишүүнээ хувааж ав доо

Зочин
Зочин
2021-01-06 19:25

Баттулга , Амаржарг�##� хоёр л жин дарна.

Зочин
Зочин
2021-01-06 22:37

Баттулга бол АН-д ямар ч хамаагүй хүн. Хамагюм өнгөрсөн хойно хүнээр нийтлэл бичүүлж эхлээд, МоАХ-г мөнгөөр худ�##�даж авсан л хүн. Нэг ч их мөнгө ороогүй, Баасан авгайд байр майрхан өгөөд л болсон.

Сайн бодоорой!
Сайн бодоорой!
2021-01-06 23:25

Хэн нь ч болсон ус ховор, эрхэм нандин, онгон эмзэг говь сайхан нутгийг минь NASA- д зарж болохгүй гэж гуйж байнаа. Ямар их хортой бодис хэрэглэдэг вэ бид мэдэж байгаа. Ард олон, м�##� амьтан усгүй болж аюултай байд�##�д орно. Сайн бодоорой!!!!!

Тэр олон амьтаны зовлонг үүрэх ч дээ...
Ялангуяа саяхан ‘Одон орон судл�##�ын хур�##�’ хэмээх нэрэн дор хур�##� хийсэн.
Энэ жил үйлийн үр эзэндээ маш хурдан ирж байгаа жилдээ! Энэ project санаачилсан оролцсон улсын үйлийн үр эзэндээ ирэх ойрхон цаг ирж буй.

зочин
зочин
2021-01-07 09:15

баттулга хэзээ ч гарахгүй ман нэг луухаан дэвшүүлээгүы бол ялах байсан АН баттулгыг нэр дэвшүүлэх юм бол ялагдана ардчил�##� эрх чөлөөндөө үнэнч байж үзэл баримтл�##�даа нийцсэн хүн дэвшүүлбэл энэ сагс�##�зсан хүрэлсүх маныг дарж чадна гол нь монгол улсад хэрэгтэй

Зочин
Зочин
2021-01-07 23:35

Ерөнхийлөгч Баттулгаа дахин сонгохоос өөр хувилбар �##�гадаа

Гацаа
Гацаа
2021-01-08 07:02

Ардчилсан нам үнэхээр боловсон хүчингүй нам юмаа ямар ч боловсрогүй хорчин бөхөөс өөр сонголтгүй болчихсон ганц хорлонтой нь монголын боломж, төмөр замыг гацаасан нөгөө нөхрийн б�##�гаар нүүрс тээвэр ямар их хүндэрч ,энэ хүнд цагт бөөн гацаа болоод байгааг ойлгодоггүй юм байх да

ГАНАА
ГАНАА
2021-01-08 16:08

АМАРЖАРГАЛ ТУЛХТАЙ НЭР ЦЭВЭР ХҮН ХЭРВЭЭ ДЭВШВЭЛ ХАРЖ Л БАЙГААРАЙ САНААНД ОРОМГҮЙ ҮР ДҮН ХАРУУЛНА БУСАД НЬ Ч ОЛНЫ УУР УЦААРЫГ БАРСАН ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button