Нийгмийн

Шинжилгээ өгөөгүй, хулгайн замаар зорчсон 11 жолооч, зорчигчийг баривчилжээ

Шинжилгээний бичиггүй, хулгайн замаар зорчсон 11 иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Тодруулбал, коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэн А өөрийн эзэмшлийн “Prius-30” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү зорчигч тээвэрлэж, хулгайн замаар зорчиж явсан зөрчлийг илрүүлжээ. Мөн иргэн Г шинжилгээ өгөөгүй 4 иргэнийг Улаанбаатар хот руу тус бүр 50.000 төгрөгөөр, хулгайн замаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Улмаар тэдэнд зөрчлийн хэрэг нээж материалыг дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд хүргүүлж, зорчигч тээвэрлэсэн жолооч, зорчигч нийт 11 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаар болжээ.

Дээрх зөрчлүүдийг алба хаагчид шөнийн 00:00 цагаас 05:00 цагийн хооронд ирлүүлэн ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button