Нийгмийн

45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлнэ

Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим  сумын болон отроор яваа малчин өрхөд 1,200 тн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос хөдөлжээ. 

Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцаж буй бөгөөд Говь-Алтай аймгийн 10 сумын 4,200 малчин өрхөд 1,1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16,300 малчин өрхөд 4,2, Баянхонгор аймгийн 20 сумын 1,200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4,000 малчин өрхөд 1,0, Дундговь аймгийн 15 сумын 7,200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох аж.

Харин малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах юм байна.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button