УЛС ТӨР

Шүүхийн тухай багц хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, Зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 137 саналын томъёоллоор санал хураалт явуулсан.

Багц хуулийн төсөлд оруулсан онцлох заалтууд:

  1. Шүүх эрх мэдлийн хүрээн Ерөнхийлөгч хоёр том эрхийг эдэлдэг. Нэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийг томилох, нөгөө нь Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Үүнээс гадна Шүүхийн багц хуулиудаар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ-ийн дарга, гишүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг батлах, шүүгчийн сонгон шалгаруулатын журмыг батлах зэрэг эрх юм. Нэг субьектэд шүүх тойрсон хэт их эрх мэдэл төвлөрөх нь зохисгүй. Эрх мэдлийг аль болох задалж, өөр өөр байгууллагад хуваарилах нь тэр эрх мэдлийг урвуулан ашиглахыг хязгаарлах сайн талтай гэж ажлын хэсэг үзжээ. Иймд Ерөнхийлөгчид төвлөрсөн эдгээр эрх мэдлийг УИХ болон Хуульчдын их хурлаар шийдэх заалт оруулжээ.      
  2. Тухайн шүүхийн шүүгчид өөрсдөө Ерөнхий шүүгчээ олонхын саналаар сонгоно.1993 оноос өнөөг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилж байна. Хуулийн төсөлд тусгаснаар Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй, харин тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгоно.
  3. ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг бие даан, өөрөө хариуцаж хийж, шалгалтын онооны эрэмбээр жагсаан, уг эрэмбийн дагуу шүүгчийг Ерөнхийлөгчид санал болгоно.
  4. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо УИХ-д танилцуулдаг. Үүнийг илүү нарийвчилж, УИХ нээлттэй сонсгол хийж танилцах, нэр дэвшигчтэй танилцах хугацаа зэргийг тодорхой болгоно.
  5. Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй байх, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа, шүүгчийн сахилгын хэргийг хянан  шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчитэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа өөрөө, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-01-08 14:15

чоно борооноор гэдэг шиг л юм хийж бна да МАН ХҮРЭЛСҮХийн бүлэг хулгайч нар

Холбоотой мэдээ

Back to top button