Улс төрийн мэдээ

Цэцийн шийдвэр О.Мөнхсайханы хуульчийнхаа хувьд баримталж ирсэн зарчимтай нь эсрэгцлээ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “зөвхөн нэг удаа” гэж заасан нь хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийг зөрчсөн эсэхээр хуралдсан. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

Цаг хугацааг ухраая. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотор шүүгч болон шүүхийн байгууллагатай холбоотой өөрчлөлтүүд ч мөн орсон.

Тухайн үед одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан хуульчийн үүднээс Шүүхийн тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэгт ажиллаж байв. Энэ үед уг хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлт орж ирсэн. Тухайн үед 12 жилээр гэдэг нь дэндүү урт хугацаа гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж, хуулийг тайлбарладаг чухал шүүхэд цөөн хүн урт хугацаагаар ажиллах нь улс төрийн нөлөөлөл өндөрсөнө зэрэг шалтгаанаар хасагдаж байсан юм.

Хууль боловсруулах процесс явагдаж байх үед О.Мөнхсайхан "Дээд шүүхийн шүүгчийг зургаан жилээр томилдог, хугацаа нь дуусахаар дахиад томилдог болчихвол Дээд шүүхийн хараат бус байдал алдагдана. Өөрөөр хэлбэл, дахиж томилогдохын тулд тал засах, томилох гэж байгаа хүмүүстээ ашигтай шийдвэр гаргах байдал руу ордог гэдгийг бид Үндсэн хуулийн Цэцийн өнгөрсөн 27 жилийн жишээн дээр харсан. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд зургаан жилээр томилогдоод дахин дахин томилогддог. Бас л 18, 20 жил ажилласан Цэцийн гишүүд байдаг" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.

Өөрөөр хэлбэл тэр Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг хийгдэх явцад Ерөнхий шүүгч болон цэцийн гишүүд улиран томилогдох нь томилсон субъектийнхээ улс төрийн нөлөөлөлд орох магадлалтай гэдгийг цэцийн гишүүн болохоосоо өмнө хөнддөг байсан. Ерөнхий шүүгчид хэт эрх мэдэл төвлөрч байна гэж хуулийн хуульчийн хувиар О.Мөнхсайхан багагүй шүүмжилсэн.

Мөн дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг улс төрийн албан тушаалтан томилдог байхыг хуулийн шинэчлэлээрээ өөрчлөх, ингэхдээ шүүх бүрийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Уг нь Дээд шүүхийн шүүгчийг ч мөн Ерөнхийлөгч томилдоггүй байх хязгаарыг тусгасан бол хуульчдын баримталж буй нэн чухал буюу дээд шүүх дэх улс төрийн нөлөөллийг багасгахад дориун алхам болох байжээ гэж харагддаг.

Гэтэл өнөөдөр өөрийнх нь харьяалагдан "овоглогдож" буй Үндсэн хуулийн цэцийн дарга А.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил болох гэж буй.Энэ бол тэр бүрэн эрхээ сунгах хүсэлтэй байна гэж харагдана. Хэдийгээр О.Мөнхсайхан өчигдрийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй санал нийлэлгүй, тусгай санал гаргасан хэдий ч эцсийн шийдвэр түүний хуульчийн хувьд баримталж ирсэн зарчимтай нь эсрэгцлээ.

Учир нь дан ганц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо, гаргасан шийдвэр дээр бус Үндсэн хуулийн цэцийн даргын томилгоо, шийдвэрүүдэд ч мөн улс төрийн нөлөөлөл байсаар байгааг өнгөрсөн хугацаанаас харж болж байна.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол хийдэг байсныг хуулиас хасаж, шууд томилдог болсон. Ингэхээр түүний шүүмжилж ирсэн бүгд цэц дээр байна. Ерөнхий шүүгчийг улираан томилох боломжийг цэц шийдвэрээрээ бий болгож өгсөн нь "дээд шүүхийн хараат бус байдал алдагдана" гэж байснаас нь эсрэг үр дүнг бий болгож, О.Мөнхсайханы хувьд их суудлын хуралдааны шийдвэрийг, цаашилбал цэцийн даргын бүрэн эрх дууссан явдлыг хэрхэн харж, дүгнэх бол гэдэг асуулттай үлдээлээ.

Т.БАТСҮРЭН 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуульч хүний өмнөх байр суурь, өнөөдрийн шийдвэр хоёр зөрөхөөр хүмүүс эргэлзэх нь аргагүй

Зочин
Зочин

Цэц улс төрөөс ангид байх ёстой ч эсрэгээрээ харагдаад байна даа

Зочин
Зочин

Шүүхийн хараат бус байдлыг хамгаална гэж ярьдаг хүмүүс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Цэцийн шийдвэрүүд улам бүр улс төртэй холбоотой харагдах боллоо

Зочин
Зочин

О.Мөнхсайхан тусгай санал гаргасан нь ядаж байр сууриа хадгалсан мэт санагдлаа

Зочин
Зочин

Хууль тайлбарлах байгууллага өөрөө маргаан дагуулаад байвал итгэл унадаг

Зочин
Зочин

Цэцийн гишүүдийн томилгоо илүү нээлттэй байх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Huuliin baiguullaguud deer uls turiin nuluu heterhii ih bolj dee

зочин
зочин

цэц гэж байхгүй болжээ

Зочин
Зочин

Өмнө нь ярьж байсан зарчмаа барих нь л хамгийн чухал байсан юм

Зочин
Зочин

Huulich hunii ug uildel 2 niitsehgui bol itgel aldagddag

Зочин
Зочин

Neg udaa gej huulind oruulsan bol uchirtai l bsan baih

Зочин
Зочин

Tomilgoog dahin dahin hiih ni l hamaaral uusgedeg gej yarij bsan hun shuu dee

Зочин
Зочин

Tomilgoog dahin dahin hiih ni l hamaaral uusgedeg gej yarij bsan hun shuu dee

Зочин
Зочин

Yag unen zarчим gedeg alban tushaalaas chuhal baih yostoi

Зочин
Зочин

Өөрийнхөө өмнө хэлж байсан үгнээс эсрэг шийдвэр гарахаар хүмүүс шүүмжлэх нь зөв

Zochin
Zochin

Цэцийн гишүүнийг дахин томилох асуудал хууьд байхгүй. Дахин нэг удаа томилдог болгохыг шинэчилж найруулсан цэцийн хуулийн төсөлд өөрөө оруулж байсан. Өөрөө цэцийн гишүүн болчихоод өөрийгөө дахин томилогдож болно гэж төсөлд хийж байснаа, бусад хүнийг дахин томилогдож болохгүй гэж үзэх ч мөн хачин юм шүү

зочин
зочин

хогийн шаарнууд юмаа

Зочин
Зочин

Хогийн шаарнууд албан тушаалд очихоосоо өмнө юу гэж ярьдаг блаа. Бичлэг тавьж сануулах хэвлэл байхгүй л бх даа.Хаанаасаа айгаад тээ

Зочин
Зочин

О.Мөнхсайхан, Бямбажаргал, Өнөрбаяр зэрэг МУИС-ийн хуулийн төгсөгчид бүгд л авилгалчид шүү дээ. Багш Лүндэндорж нь авилгалчин болохоор шавь нар нь аргагүй биз.

хүннү
хүннү

Энэ “мулзан халзан” зөв ярьсан байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ угаасаа дур их ч чадвар маруухан хүн дээ. Диссeртаци нь л лав хог

Холбоотой мэдээ

Back to top button