Нийгмийн

БШУЯ: Оюутнуудын 82 хувь нь цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэсэн үнэлгээ өгсөн

Их, дээд сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирал дахь цахим сургалтын талаар багш, оюутнуудаасаа судалгаа авч дотоодын үнэлгээ хийж БШУЯ-нд ирүүлсэн байна. Оюутнуудын цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгааг нэгтгэн үзэхэд:

  • төрийн өмчин сургуулийн оюутнуудын 85 хувь,
  • төрийн бус өмчийн сургуулийн оюутнуудын 78 хувь,
  • гадаадын салбар сургуулийн оюутнуудын 84 хувь буюу дундаж дүнгээр 82 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ өгсөн байна.

Их, дээд сургуулийн дотооддоо хийсэн үнэлгээний нэгтгэлийг авч үзвэл цахим сургалтад оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна. Мөн дээрх судалгаагаар цахим платформд хандах дундаж хугацаа профессор багшийн хувьд 1.19-4.6 цаг, оюутны хувьд 1.12-4.53 цаг байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж буй. Цахим хичээлийг сургууль бүр янз бүрийн технологийн шийдлийг ашиглан зохион байгуулдаг.

Тухайлбал,

  • МУИС өөрсдийн хөгжүүлсэн СиСи,
  • ШУТИС LMS пламтформыг ашиглаж байгаа бол ихэнх сургуулиуд Фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ ашиглаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-10 12:40

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИИНХӨӨ 30 ХУВИИГ ОЮУТНУУД БУЦААЖ АВАХ ЁСТОИ ...

Badarch taxar
Badarch taxar
2021-01-10 19:15

Oyutan nertei hvmvvnvd ali boloh surahgvigeer dimlomo awahig bodoj bga koronad ed nar ih bayarlaj bga

Зочин
Зочин
2021-01-10 20:10

Татаачих юмаа, харин ч сурлагын чанарт гомдол гаггаад байхад Өөрсдөө хуурамч тоо, хувь бичдэг юмуу хайшаа юм? Өнгөрсөн жил "х�##�туурдаад" юу ч сургасан ютгүй, энэ жил эхнээсээ л "бүтэлгүйтлээ". Хувийн сургуулиудын хэрэгт оролцох ёсгүй гэдэг хуулиа өөрчил өө. Чанаргүй, бүрэн бус сург�##�т явуулчихаад хүмүүсийн мөнгийг Луйварддагаа ЗОГСОО!

Холбоотой мэдээ

Back to top button