НИЙГЭМ

Сэлэнгэ аймгийн голомтыг хумьж, 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрэв

Цар тахал голомтлон тархаж, хөл хорио тогтоосон аймгуудын нэг нь Сэлэнгэ. Тус аймагт сүүлийн 10 гаруй хоног нэмж халдвар илрээгүй, Дархан-Уул аймаг шиг ногоон бүс болоход ойрхон байгаа.

Сайхан мэдээ дуулгахад, Сэлэнгэ аймгийн халдварын голомтыг хумьж, нийт бүртгэгдсэн 2017 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрлээ. Одоо эмчилгээний дараах хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байна.

Мөн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон иргэн эмчлүүлж буйгаас гурав нь эдгэрч, маргааш сувиллын хяналт руу шилжихээр болжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button