НИЙГЭМ

Т.Мөнхсайхан: Иргэдээ үндэсний хэмжээнд вакцинжуулах төлөвлөгөөг батласан

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Маргаашнаас бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сулруулахтай холбогдуулан өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонирхуулъя. Дотоодод халдвар илэрснээс хойш 1.2 сая гаруй хүнээс шинжилгээ авч, 1300 гаруй иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн, эмчилсэн. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гарахгүй 18 хонож байна. Дахиад 10 хоновол халдвар тархсан бүх аймгийн эрүүл бүс болгох боломж бүрдлээ.

Одоогоор Улаанбаатар хотод нөхцөл байдал өөрөөр өрнөж байна. Баянзүрх дүүрэгт гарсан халдварын голомт өргөн хүрээг хамарсан. Маргааш хөл хорионы дэглэмийг сулруулж байгааг зарим иргэн ойлгохгүй байгаа.

Хөл хорионы үед ямар арга хэмжээ авах нь өдөрт илэрч буй тохиолдлын тооноос хамаарахгүй.

Улаанбаатар хотод 603 тохиолдол бүртгэгдсэнээс 50 гаруй хувь нь Баянзүрх дүүргийн голомтынх.

“Ачтан” эмнэлгийн голомтоос үүдэн Баянгол дүүргийн V, VI хорооны 14 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахад зургаан тохиолдол илэрсэн.

Тархалтын үнэлэх үзүүлэлт:

1.Шинээр бүртгэгдсэн голомтын тоо

2.Шинэ тохиолдлын тоо

3.Халдварлуулах түвшин

4.Лабораторийн шинжилгээний эерэг хувь

5.10.000 хүнд ноогдох халдвартай хүний тоо.

Эдгээр таван үзүүлэлтээс цаашид үзүүлэх арга хэмжээ шалтгаална. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дээрх таван үзүүлэлтийг үндэслэн, цаг үеийн нөхцөл байдалд арга хэмжээ авсаар ирсэн.

Вакцин гарсан даруйд Монголд оруулж ирэн, иргэддээ тарина. Иргэдээ вакцины дэвтэртэй, бүртгэлтэй болгох тал дээр онцгой анхаарна.

Эмч, эмнэлгийн ажилчдаа юуны түрүүнд вакцинжуулна. Дараа нь үндэсний хэмжээнд вакцинжуулах төлөвлөгөөг Шадар сайдтай хамт баталсан. Маргаашнаас хөл хорио тавигдах тул иргэд хоорондын зайгаа барьж, нэг нэгэндээ хяналт тавьж ажиллаж чадвал Улаанбаатар хотыг халдваргүй болгох боломж бий” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2021 20:57

Ajlaa hurdhan ogoorei

Иргэн
Иргэн
1 сар 10, 2021 22:31

Чаддаг хүнд нь ажлаа өгөө.
2 сар хөл хориод улам дордлоо.

Зочин
Зочин
1 сар 11, 2021 03:52

2021-01-11 03:47
Dornod aimgiin agentlagiin darga nariin avliga avsan turiin sanguudaas huvidaa mungu zavshsan huuli bus uildluudiig shiidehgui nuun daragduulaad unguruuh estoi yu. Turiin alban tushaaltan deerh gemt hereg hiihed yal avah baitugai uchuuhen ch hariutslaga tootsohgui bhuu. ATG tsagdaa ajlaa hiihgui bnuu? Aimgiin zasag dargiin nuuts amrag geheer hariutslaga tootsdoggui yu. Tur zasag huuli shuuh hend uilchleed hend uilchlehgui bnaa. Ene talaar mash ih barimt notstoi medee delgegdenee.

Холбоотой мэдээ

Back to top button