Нийгмийн

ТЦА: Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй

2021 оны нэгдүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 193 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас ГУРВАН хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 74 жолооч илрүүлсний 28 нийслэлд, 46 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

  • 2021.01.10-ны өдрийн 18.06 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо  Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Л мөргөж, ослын газрыг орхин явсанг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллага явагдаж байна.
  • 2021.01.10-ны өдрийн 19.40 цагийн орчимд СБД-ийн 13 дугаар хороо Чингэлтэй өргөн чөлөө, 13 дугаар хорооны баруун замд  Toyota prius  маркийн автомашины жолооч 32 настай, эрэгтэй, Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 2.17%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Н гэмтсэн

Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button