Нийгмийн

НОК: Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд тавигдах ШААРДЛАГА

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна.

Үүнд:Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнУлаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/ Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнСэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтайБаянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. /Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Eroolt
Eroolt
2021-01-12 20:28

Yaj. Towochogor hodoru. neweterehe. We

B.Ulambayar
B.Ulambayar
2021-01-13 01:09

ene odoo yamar uchirtai yum bee uok.iihan gerluugee harimaar bsh dee negdsen jurmaar gargaj boldoggui yumuu hotod chin aild hetsuu bna yamar neg shiid garagmaar bhiin utasaar yarihleed yamarch olitoi hariult ogohgui shiid garaagui bnaa geel tasalchah yum arai hetehii yumaa heleh mu ugch oldohgui yum

Banzragch
Banzragch
2021-01-13 15:21

Irgedee golomtoos gargaachee!!!

батсүх
батсүх
2021-01-13 16:45

2сарын 1нд хичээл нь эхлэх хүүхдийг яаж явуулах вэ?

Зочин
Зочин
2021-01-13 17:02

Одоо болио ч дээ арай

Батсүх
Батсүх
2021-01-14 11:42

Одоо тэгээд уул уурхайгаас ростороор бууж байгаа ажилчид яаж орон нутаг руу гэртээ харих вэ. Гэртээ харьж амжихгүй буцаад ажилдаа явах юмуу

оюунэрдэнэ
оюунэрдэнэ
2021-02-03 02:26

бид өмнөговийн гэртээ харьмаар бна аа яаж гарах вэ? түрээсийн хашаа байшингийн хугацаа дуусаад одоо бүр түрээсээ төлж чадахгүй гудамжинд гарах дээрээ тулаад байна аа хөдөө гэрлүүгээ явмаар байна аа яах вэ гол нь таван жаахан хүүхдүүд минь л хэцүү бна

Холбоотой мэдээ

Back to top button