Нийгмийн

Гурван этгээд бөөний барааны төвөөс долоон сая төгрөг дээрэмдээд зугатжээ

Өнгөрсөн шөнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах “Косма” нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний төвд дээрэмчид халджээ. Улмаар тэд долоо орчим сая төгрөгийг бэлнээр авч зугатсан байна.

Тодруулбал, нүүрний хаалт зүүсэн гурван этгээд тус төвийг манаачийг хүлж дотогш нэвтэрчээ. Ингэхдээ дотор байсан ажилтан Б-гийн биед бэртэл учруулаад мөнгийг дээрэмдээд зугатсан байна. Өдгөө хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button