БОЛОВСРОЛОРОН НУТАГ
Баянхонгорт 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болжээ
Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралджээ.
Уг хурлаар:
- 2021 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм сахиулан, хүн хоорондын зайг бариулан танхимын давтлагад хамруулах
- 2021 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн 18 хувиас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг /пиво, вино, шампанск/ худалдан борлуулахыг зөвшөөрөх
- Хүн олноор үйлчлүүлж буй газруудыг зайнаас халуун хэмжигч төхөөрөмжтэй болгох шийдвэрийг гаргажээ.
bayanhongor covidtoi boljee hoorhii