СПОРТ

М.Уранцэцэг “Мастерс”-аас гурав дахь медалиа хүртлээ

Катарын Доха хотод үргэлжилж буй жүдо бөхийн “Мастерс” тэмцээний медалийн төлөөх барилдаанууд эхэллээ.

Өнөөдөр Монголын есөн бөх барилдсанаас дэлхийн аварга М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга, Украины од Дария Билодидод ялагдсан.

Дараа нь дагах тойрогт олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Паула Паретог ялж, медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн юм.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх М.Клементтэй барилдав. Тэд 2019 онд “Мастерс”-ын хүрэл медалийн төлөө өрсөлдөхөд М.Уранцэцэг гавьяат ялагдсан. Энэ удаа түүнээс даагаа нэхэн, хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр М.Уранцэцэг гавьяат “World masters” тэмцээнээс гурав дахь медалиа авав. Тэрбээр тус тэмцээнээс өмнө нь 2015 онд алт, 2017 онд хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-11 22:52

Үнэхээр мундаг юмаа, чи 2010-2020 онд я�##�тчгүй дэлхийд аварг�##�аа. Монгол түмэн бахархлхх, баярл�##�аа. Монголын уламжл�##�аао бөхийн удам эмэгтэй т�##�аа дагадаг гэдгийн, тэгэхээр өөрөөс тань төрсөн хүүхэд хүү охин ялгаагүй бөх болох бх аа

Холбоотой мэдээ

Back to top button