ЭДИЙН ЗАСАГ

Хөрөнгийн бирж тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2021 оны нэгдүгээр сарын 04-08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,162,821,317.98 төгрөгийн арилжаа хийсэн байна.

”ЛэндМН ББСБ” ХК нь өнгөрсөн додоо хоногт олон нийтээс хувьцаа худалдан аваагүй бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 23,856,526 ширхэг энгийн хувьцааг худалдан авсан байна.

2. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

Нэгдүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 45 ширхэг компанийн бондыг нийт 4,584,060.00 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 112,647 ширхэг нэгж эрхийг нийт 12,230,895.85 төгрөгөөр арилжаалсан байна. 

Нэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 19098.28  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.97 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button