НИЙГЭМ

НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхийг ШӨХТГ-аас шалгана

НӨАТ-ын сугалаа шударга бус явагддаг, ямар нэгэн хуйвалдаан бий гэх хардлага иргэдийн дунд бий. “IT ажилтан нь их хэмжээний мөнгө хожсон, олон удаа азтан болсон” гэх мэдээлэл ч цахим орчинд хөвөрдөг. Тэгвэл НӨАТ-ын сугалааг ШӨХТГ шалгахаар болжээ.

Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудаснаа тайлбар бичжээ.

Тэрбээр “НӨАТ-ын сугалаатай холбоотой хардалт сэрдэлт үргэлжилсээр байна. Үнэхээр НӨАТ-ын IT ажилтан мэдээлэлд ойр байдлаа ашиглан их хэмжээний мөнгө хожих боломжтой юу, сугалаа шударга байдаг уу гэх асуудлыг ШӨХТГ-аас шалгана. НӨАТ-ын сугалаатай холбоотой ийм мэдээлэл олон жил явж байна. Маргааш (өнөөдөр) бид Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд энэ асуудлыг хамтран шалгах хүсэлтийг гаргана. Мөн хөндлөнгөөс Авлигын эсрэг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг оролцуулан хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-12 11:01

Ene aztan hend ch hereggui ternii butsaaltaa joohon nemeed ogvol ard tumend iluu tustai daa

Холбоотой мэдээ

Back to top button